Солонгосын хойгийн хүрц байдал, Ираны цөмийн хөтөлбөр болон Сири улсад зогсоо зайгуй үргэлжилж байгаа мөргөөлдөөн Лондонд «их наман» улсын ГХ-ийн сайд нарын хийсэн уулзалтын гол сэдэв боллоо. Талууд БНАСАУ, Ираны асуудлаар ойлголцсон байхад сирийн асуудлаар санал зөрсөөр байна.

ОХУ АНУ хоёрын үзэл санаа олон улсын хэдэн асуудлаар нийцэж байна гэж Сергей Лавров АНУ-ын Терийн нарийн бичгийн дарга Жон Керритэй уулзсныхаа дараа мэдэгдлээ.Жишээ нь хоёр улс БНАСАУ-ын цөмийн хөтөлбөрийг тойрон бий болсон нөхцөл байдалд адилхан үнэлгээ егч байна. Москва Вашингтон хоёр Солонгосын хойгт гарсан мөргөлдөөнийг эв зүйгээр зохицуулахын төлөө байна гэж Сергей Лавров хэлээд: «Бидний нийтийн зорилт Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижрулах болон энэ зорилтыг биелүүлэхэд саад болох алхам хийхээс сэрэмжлэхэд оршино. Зургаан талын хэлэлцээг сэргээх боломж байтал сэргээхийн төлөө тэмцэх хэрэгтэй. Ямар байсан ч ОХУ АНУ хоёр байдлыг улс тер, дипломат арга замаар зохицуулахын төлөө байна» гэв.

Орос улс олон улсын хурц асуудлуудыг олон улсын хэлэлцээрийг үндэслэн шийдвэрлэхийг шаардаж ирсэн.БНАСАУ-ын хувьд НУБ-ын тогтоол ийм баримт бичиг болсон. Женевийн албан мэдээг үндэслэн Сири улсыг хямралт байдлаас гаргаж болно. Энэ баримт бичгийн болзолыг биелүүлэх нь сирийн хямралыг зогсоох баталгаа мөн гэж оросын дипломат ажилтнууд үзэж байна. Мөргөлдөөнд татагдан оролцож байгаа талууд эцэст хэлэлцээ хийж эхлэхэд туслана гэж Жон Керри амласан тухай Сергей Лавров мэдээлээд: «Засгийн газрын төлөөлөгчидтэй хэлэлцээ хийх төлөөлөгчдийг бүрдүүлэхийг бид серег хүчинтэй уулзаж ярилцах үеэр шаардана гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга батлан илэрхийлэв. Ялалт байгуултал дайн хийх гэсэн талуудын енеегийн байр суурь аюултай хор уршигтай болж мэднэ гэж бид үзэж байна» гэв.

Ираны цөмийн хөтөлбөр, БНАСАУ-ыг өдөөн хатгах ажиллагаа, Сирид хийж байгаа иргэний дайн Лавров Керри нарын уулзалтын дараа хийж эхлэсэн «их наймны» ГХЯ-дын тэргүүн нарын хэлэлцээний гол сэдэв болов. Гэвч талууд сирийн асуудлаар зөвшилцэж чадсангуй. Буурьтай яриа хэлцээ хийсэн боловч ахиц дэвшил гараагуй гэж Их Британийн ГХ-ийн сайд Уильям Хейг төгсгөлийн хэвлэлийн бага хурал дээр мэдээлэв. Энэ нь гайгуй явдал юм. Учир нь ГХЯ-дын тэргуун нарын уулзалт бол гол гол асуудлаар байр сууриа харшуулах төдий арга хэмжээ юм гэж Хейг хэлжээ. 6-р сард «их найман» орнуудын төрийн тэргүүн нарын дээд хэмжээний уулзалтаас үндсэн шийдвэр гаргах юм.

Москва мөргөлдөөнөөс үүсэн тулгарсан бух асуудалыг «их найман» болон дэлхийн хамтын нийгэмлэгийн анхаарлын төвд байлгахын төлөө байна. Хамгийн гол нь мөргөлдөөний хор уршигтай тэмцэх биш мөргөлдөөн гаргахаас л сэрэмжлэх хэрэгтэй гэж ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн онцлов.