БНАСАУ хамтын Кэсон аж уйлжвэрийн бусийн уйл ажиллагааг сэргээх асуудлаар Өмнөд Солонгостой яриа хэлцээ хийхээс татгалзав. Өнгөрсөн пүрэв гаригт Өмнөд Солонгосоос мөн санал тавьсан билээ. « Энэ нь ямар ч ач холбогдолгуй дэмий хоосон санал хэмээн бид үзэж байна» гэж Солонгосыг энх тайван замаар нэгтгэхийн телее Умард Солонгосын хорооны төлөөлөгч ЦТАК агентлагад мэдэгджээ. Энэ долоо хоног гарсаар Өмнөд Солонгостой хамт байгуулсан Кэсон аж үйлдвэрийн бусийн үйлдвэрүүдэд ажиллаж байсан умард солонгосын 53 мянган ажилчин эрх баригчдын заавраар ажилдаа гарахгуй байна. БНАСАУ-ын нутаг дэвсгэрт байгаа Кэсон бусийг хаасан явдал цөмийн 3 дахь туршилт хийсний нь хариуд НУБ-ын АЗ-өөс Умард Солонгосын эсрэг хориг арга хэмжээг чангатгаснаас хойш Солонгосын хойгийн тугшүүртэй байдлыг шатлан өргөжүүлж эхлэсэн Пхеньяний сүүлчийн арга хэмжээний нэг болов.