БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ын 4-р сарын 1-нээс хойш нийт олны өмнө гарч ирээгүй гэж өнөөдөр өмнөд солонгосын ХМХ уламжлав. Умард Солонгосын удирдагч нийт олны өмнө нэлээд удаан гарч ирэхгүй байгаа нь өр бус үйл явдал биш.Ийн тохиолдол урьд өмнө ч гарч байсан гэж Өмнөд Солонгосын шинжээчид үзэж байна. Энэ удаад Пхеньян АНУ,Емнед Солонгос, Япон улсуудад пуужингаар цохилт өгнө гэж Пэхеньян айлган сүрдүүлсэн үед Ким Чен Ын дайнч уг яриа, мэдэгдлийг зөөлрүүлэхээр шийдвэрлэсэн байх. Гэвч Ким Чен Ын өөрий нь өвгөн аав БНАСАУ-ын үндэслэн байгуулагч Ким Ир Сений мэндэлсний ойн баяр ёслолд заавал оролцож, нийт олны өмнө гарч ирнэ гэж ажиглагчид үзэж байна. Пхеньян мөн баяраа тохиолдуулан баалистик пуужинг хөөргөж мэднэ гэж өмнөд солонгосын цэргийнхэн тааварлав.