БНАСАУ-ыг тойрон хямрал эрс гаарсан үед яриа хэлцээ хийх боломж бий болов. Вашингтон-Пхеньян, Пхеньян-Сеул, БНАСАУ-АНУ-Хятад-Орос-Япон-Өмнөд Солонгос зэрэг хэлэлцээний хувилбарыг дурдаж байна. Туншууд шууд дипломат уулзалт, хэлэлцээ хийхэд бэлэн байгаад Пхеньяниэс ямар харуу өгөх бол?

Пхеньянийг хямралт байдлаас зуй ёсоор гаргахад туслахын тулд Москва бололцоотой бухнийг хийж байна. Манай орон БНАСАУ-ын асуудлаар Швейцарт зургаан талын уулзалт хийх саналыг дэмжиж байна гэж баасан гаригт ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров мэдэгдэв. Солонгосын хойгийн түгшүүртэй байдлыг намжаахын тулд Пхеньянтэй хэлэлцээ хийж эхлэхэд бэлэн байна гэж мөн тэр өдөр Сеул мэдэгджээ. Дараа нь ОХУ-ын ГХ-ийн дэд сайд Игорь Моргулов БНАСАУ-аас ОХУ-д суугаа элчин сайд Ким Ёнг Жэгээр дамжуулан Умард Солонгост шинэ дохио явуулав. Түгшүүртэй байдлыг шатлан өргөжүүлж мэдэх ажиллагаа явуулахаас татгалзаж, хэлэлцээ хийж эхлэхийг уриалжээ. Вашингтон Сеулийн санаачилгыг дэмжив. Хоёр Солонгос улсын хоорондын харилцааг түргэн сайжруулна гэдэгт АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри найдаж байна. БНАСАУ-ын цөмийн асуудлаар хэлэлцээ хийхэд бэлэн байна гэж тэрээр өгүүлээд Пхеньян НУБ-ын АЗ-ийн тогтоолын шаардлагыг биелүүлвэл түүнд туслана гэж амлав. АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама БНАСАУ-ыг өдөөн хатгахаас сэрэмжлэхийн түлд цэргийн хэдэн сургуулийг болиулсан. Алс Дорнодын хүрээлэнгийн шинжээч Яков Бергер тайлбарлан хэлэхдээ: «АНУ сүрдүүлгээ зөөлрүүлэв. Энэ нь хатуу бодлогоо өөрчлөхэд бэлэн байгааг харуулсан. Умард Солонгосоос ч ийн хандлагыг баримтлах бололтой. АНУ БНАСАУ хоёр ямар нэг арга замаар тохиролцох боломжтой байна. Үнэ хаялцуулж худалдах үеэр унийг хэтрүүлэх нь дорнодын бух улсад хамаатай. Худалдагч үнийг аль болохоор нэмэгдүүлэд хямдруулдаг. Энэ удаагийн уйл ажиллагаа адилхан шинж чанартай байна. АНУ-д цохилт өгнө гэж Умард Солонгос сүрдүүлж байна. Харин үнэн чанартаа тус улс тэгэх боломжгуй. Солонгосын хойгт цөмийн мөргөлдөөн гарах вий гэж АНУ ч болгоомжилж байна. Ийн мөргөлдөөн АНУ ба түүний холбоотнууд болон Умард Солонгост ч аймшигт хор холбогдолтой болж мэднэ» гэж хэлсэн.

Яриа хэлцээ хийх уриа дэвшүүлсэн ч Зуун-хойд Азид бие биеэнээ сүрдүүлж бухимдуулах ажиллагаа гаарч байна. Солонгосын хойгт дайн хэзээ ч дэгдээж мэднэ гэж Пхеньян Сеулд ахин анхааруулав. Түүнчлэн Японыг цемийн зэвсгээр шийтгэнэ гэжээ. Өөрийгөө хамгаалах бух арга хэмжээ авна гэж Токио амлав.

Ямар нэг өдөөн хатгалга цэргийн ажиллагаа болж хувирвал Пхеньян ямар арга хэрэгсэлтэй байна вэ? Оросын ШУА-ийн Алс Дронодын хүрээлэнгийн шинжээч Константин Асмолов хэлэхдээ: «Умард Солонгосын цөмийн зэвсэг давуу хэрэгсэл болохгуйг юуны түрүүнд дурдмаар байна. Цэргийн мөргөлдөөн гарсан цагт энэ зэвсэг стратегитйн зорилтыг биелүүлэхгуйгээс гадна хариуд хүчтэй арга хэмжээ авахад хүргэнэ. Мэдээжээр дэлхийн хамтын нийгэмлэг цөмийн зэвсэг хэрэглэх улсын талаар ямар ч арга хэмжээ авахаас буцахгуй» гэв.

Солонгосын хойгт цэргийн том мөргөлдөөн гарах угтвар нөхцөл одоогоор үгүй гэж Оросын ШУА-ийн Дэлхийн эдийн засаг, олон улсын харилцааны хүрээлэнгийн шинжээч Александр Федоровский үзэж байна. Тэрээр хэлэхдээ: «Нэг ч улс түүний дотор БНАСАУ мөргөлдөөн өдөөхийг сонирхохгуй байна. Умард Солонгосын дэглэмийн хүвьд АНУ юуны түүрүүнд Өмнөд Солонгостой цэргийн мөргөлдөөн өдөөх нь өөрийгөө сөнөөх хэрэг болно. Учир нь хүчин чадал тэнцүү бус байна. АНУ Емнед Солонгос хоёрын орчин цагийн арми давуутай. Умард Солонгосын нийгэм-эдийн засгийн байдал маш хунд байна. Шинэ дэглэм байр сууриа бэхжүүлээгүй. Энэ удаагийн түгшүүртэй байдал шинэ удирдагчийг тойрон нэгдэн нягтрахыг БНХАУ-ын хүн ам болон улс төр,эдийн засгийн элитэд уриалах боломж өгсөн юм. Мен туунчлэн гадаадын түншүүдэд хандан хэлэлцээний хүрээнд Умард Солонгосын засаг захиргаа адил тэгш эрхтэй хийгээд БНАСАУ-ын цөмийн статусыг харгалзахыг уриалсан» гэв.

Энэ долоо хоногт дэлхийн хамтын нийгэмлэг цөмийн зэвсэг дэлгэрүүлэхгүй дэглэмийг Пхеньянээс зөрчих хэрэг явдлыг хүлцэхгүйгээ батлав. НҮБ-ын АЗ-ийн тогтоолыг ахин зөрчвэл БНАСАУ-ын эсрэг хориг арга хэмжээг чангатгана. Иймээс дэлхийн хамтын нийгэмлэгээс Умард Солонгосыг уйл ажиллагааг нь урьдчилан тааварлаж болом хариуцлагатай улсын хүвьд хүлээн зөвшөөрөх нь Пхеньяний хүвьд ганц арга хэрэгсэл болсон. Энэ нь хэлэлцээ хийх, Солонгосын хойгийн цөмийн зэвсэггуй статусыг хүлээн зөвшөөрөх үйл явдалтай холбоотой юм.