Хятад улсад «шувууны ханиад» газар авсантай холбогдуулан тус улсаас Орост ирэх хүмүүст эмнэлгийн узлэг хийнэ гэж Оросын хэрэглээний хяналтын газрын тэргуун Геннадий Онищенко мэдээллээ. Түүний хэлснээр БНХАУ-тай залгаа хилийн боомтод тус улсаас ирэх хүмүүст эмнэлгийн үзлэг хийнэ. Түүнчлэн Хятад улсаас тахианы мах оруулахыг хориглож болзошгуй. Сүүлийн үеийн мэдээнүүдээс харахад БНХАУ-д 43 хүн «шувууны ханиадны» халдвар авч, 11 нь нас барсан байна.