Иран улсын ерөнхийлөгч Махмуд Ахмадинежад маргааш албан ёсны айлчлалаар Нигерт хурэлцэн очно. «Ираны удирдагч улс орныхоо нөлөө бухий төлөөлөгчдийг тэргүүлнэ. Талууд хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлыг хэлэлцэнэ « гэж Баруун Африкийн улсад суугаа Ираны элчин сайд сэтгүүлчдэд мэдээлэв. Иран улс энх тайван зорилгоор атом ашиглах хөтөлбөрөөр цөмийн зэвсэг бүтээх ажлаа халхавчилж байна гэж өрнөдийн орнууд тус улсыг зэмлэн буруушааж байна. Тегеран ийнхүү зэмлэлийг няцаав. Нигер улс ураны хүдрийн олборлолтоор дэлхийн 4-р байр эзлэж байна.