Хятад улс Ази Номхон далайн бус нутагт АНУ-тай яриа хэлцээг идэвхжүүлэх, хамтран ажиллах, оновчтой харилцан ажиллагаа явуулахын төлөө байна гэж БНХАУ-ын ГХ-ийн сайд Ван И өчигдөр БНХАУ-д айлчилж эхлэсэн АНУ-ын Терийн департаментын тэргүүн Жон Керритэй уулзах үеэрээ мэдэгдэв.

Хоёр орны хооронд «шинэ харилцаа тогтоож төлөвшүүлэх үйл явц» АНУ БНХАУ хоёр АНДБН-т хэрхэн харилцан ажиллахаас хамрана гэж БНХАУ-ын ГХЯ-ны тэргүүн тэмдэглэв. Түүний хэлснээр эдгээр хоёр улс бус нутагт нийтийн ашиг сонирхолтой байна.

Ван И Солонгосын хойгийн байдлыг хөндөн « бус нутгийг цөмийн зэвсгээс ангижруулж, байдлы нь энх амгалан тогтонги болгох хэрэгтэй» гэж онцлов. «Талууд дээд хэмжээний харилцаа холбоотой байж, макроэдийн засгийн бодлогын асуудлыг уялдуулан зохицуулах ёстой « гэж сайд хэллээ.

Хятад улс «кибер орон зайг нээлттэй аюулгуй болгохын тулд» АНУ-тай хүчин чармайлтыг нэгтгэхийн төлөө байна гэж Ван И тэмдэглэв. « Энэ салбарт хоёр улс итгэлцэл, хамтын ажиллагааг бэхжүүлж мэднэ» гэж Хятадын ГХ-ийн сайд хэлжээ. «АНУ хоёр талын харилцан ажиллагааны тувшинг дээшлүүлж, БНХАУ-тай хамт- ран янз бурийн сорилтыг сөрөн зогсоно» гэж еерийн зүгээс Керри тэмдэглэв. Талууд хятад-америкийн стратегийн яриа хэлцээний хүрээнд интернеттэй холбоотой асуудал эрхлэх ажлын хэсгийг байгуулахаар тохиролцов.