Сүүлийн хоёр өдөр өмнөд солонгосын тагнуулын алба БНАСАУ ойрын үед пуужингаа хөөргөх гэж байгааг нотлосон баримтыг олсонгуй гэж өчигдөр орон нутгийн ХМХ Өмнөд Солонгосын засгийн газрын нэрээ дурдаагуй төлөөлөгчийн мэдээллээс иш татан уламжлав. БНАСАУ дунд зайны тусгалтай хоёр пуужингаа улс орныхоо зуун бус нутагт байрлуулсан тухай үрьд мэдээлсэн билээ. Өмнөд Солонгос, АНУ болон Япон дахь америкийн цэргийн баазуудад цохилт өгнө гэж үүний өмнө БНАСАУ-ын эрх баригчид удаа дараа айлган сүрдүүлсэн юм.