АНУ, БНХАУ-ын эрх баригчид БНАСАУ-ын түгшүүртэй байдлыг намжаах зорилгоор нягт хамтран ажиллахаар тохиролцсон гэж Хятад улсад айлчилж байгаа АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри, БНХАУ-ын төрийн зөвлөл гишүүн Ян Цзечи нар Бээжинд мэдэгдлээ. Солонгосын хойг цөмийн зэвсэггүй бус болох ёстой гэж АНУ БНХАУ хоёр санал нэгтэй үзэж байна. БНАСАУ, Өмнөд Солонгосын хооронд гарсан хямралыг ээ зүйгээр зохицуулах хэрэгтэй гэж Ян Цзечи онцлов. Баллистик пуужингийн хөөргөлт Пхеньяний хүвьд ноцтой алдагдал болж мэднэ гэж Керри тэмдэглэн хэлэв.

Өнөөдөр Жон Керри албан ёсны айлчлалаар Япон улсад хүрэлцэн очно. Тэрээр хоёр едрийн айлчлалынхаа хүрээнд Японы ерөнхий сайд Синзо Абэ, Японы ГХЯ-ны тэргүүн Фумио Кисидо нартай хэлэлцээ хийнэ. Солонгосын хойгийн өнөөгийн түгшүүртэй байдал хоёр талын хэлэлцээний гол сэдэв болно. Дайнч айлган сүрдүүлэх мэдэгдэл, пуужингийн туршилтаас татгалзах нь зайлшгуй чухлыг Вашингтонтой хамтран БНАСАУ-д дохиолно гэж Токио найдаж байна.

Сүүлийн өдрүүдэд Япон улс Пхеньянд хандан өдөөн хатгах ажиллагааг зогсоож, хэлэлцээ хийж эхлэхийг уриалсаар байна. Япон, АНУ-ын цэргийн эвслийн ирээдүй Жон Керрийн японы удирдагчидтай хийх хэлэлцээний бас нэг сэдэв болно.