АНУ Умард Солонгосыг цөмийн хөтөлбөрөөсөө татгалзах чиглэлд “дорвитой алхмууд ” хийвэл тус улсад үзүүлэх тусламжаа сэргээхэд бэлэн байна гэж АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Жон Керригийн Сөүлд хийсэн айлчлалын дүнд гарсан АНУ болон Өмнөдийн хамтарсан мэдэгдэлд өгүүлжээ. Уг баримт бичгийг өнөөдөр АНУ-ын төрийн департамент гаргажээ.

Хэрвээ Умард Солонгос нь цөмийн хөтөлбөрөөсөө татгалзвал АНУ болон Өмнөд Солонгос улсууд нь зургаан талт хэлэлцээрийн орнуудын хамтарсан мэдэгдэлд заасны дагуу Пхеньянд тусламж үзүүлэх болно. АНУ болон Өмнөдийн гаргасан мэдэгдэлд, “Пхеньян нь олон улсын үүргүүдээ хэрэгжүүлэх чиглэлд өөрийн зүгээс дорвитой алхмууд хийх ёстой “ гэжээ.

Хоёр орны ГХ-н яамны хамтарсан хэвлэлийн бага хурал дээр өмнөдийн сайд Юн Бен Се болон америкийн сайд Жон Керри нар цөмийн хөтөлбөрөөр яриа хэлэлцээр хийхэд бэлэн байгаагаа илэрхийлэв. Төрийн нарийн бичгийн дарга умардын эрх баригчдыг ээлжит баллистик пуужингийн туршилтаас сэрэмжлүүлэв.

Түүний ярьснаар, пуужин хөөргөх нь “Ким Чен Уныг олон улсын хамтын нийгэмлэгийн саналыг үл ойшоож байна гэдгийг гэрчлэх болно.Үүний зэрэгцээ умардын удирдагч нь Солонгосын хойгт мөргөлдөөн гарсан тохиолдолд тэд ялалт байгуулж чадахгүй гэдгийг ойлгох ёстой" гэжээ.

Өмнө нь ХМХ-үүд Умард Солонгос ойрын өдрүүдэд баллистик пуужин турших гэж байгаа тухай уламжилж байсан. Умард Солонгос нь 3 мянган км зайны  “Мусудан” баллистик пуужинг талбайд хөөргөхөөр бэлтгээд байгаа тухай Пентагон батлан мэдээлсэн .