Оросын оршин суугчдын тэн хагас гаруй нь (56 хувь) сансрын аялал жуулчлал арилжааны үндсэн дээр дэлхий орчмын орон зайд нислэг хийхэд нааштай хандаж байна. Ялангуяа үйлдвэрлэл эрхлэгч, гэрийн эзэгтэй, оюутнууд ер нь 25 нас хүрээгүй залуучууд сансрын аялал жуулчлалыг сайшааж байна гэж санал асуулгын дүнгээр «Левада тевийн» нийгэм судлаачид мэдээлэв. Сансар судлалын өдрийн өмнөхөн явуулсан санал асуулгын дүнгээс харахад оросын оршин суугчдын 31хувь нь мөн саналыг дэмжихгүй байна. 35 хувь нь Орос улс сансрыг эзэмших талаар тэргүүлж байна гэжээ. Мөн АНУ (31 хувь), Хятад (9 хувь), ЕХ (6 хувь) манай орны дараа орж байна. Мөн оросын оршин суугчид сансрын хөтөлбөрийг өргөжүүлэхийг эрмэлзэж байгааг санал асуулгын үр дүн харуулав. Тухайлбал 2011 онд санал асуулгад оролцогчдын 42 хувь нь ийм саналтай байсан бол 2013 онд мөн үзүүлэлт 50 хувьд хүрчээ. Эдүгээ Олон улсын сансрын станцыг сансрын аялал жуулчлалын зорилгоор ашиглаж байна. «Спейс Эдвенчерс» компани оросын «Союз» сансрын хөлөгөөр сансрын жуулчдыг ОУСС-д хүргэж байна. 2001 онд сансарт хүрэлцэн очсон америкийн Дэннис Тито сансрын анхны жуулчин болов. Нийт долоон сансрын жуулчин ОУСС-д хүрэлцэн очоод байна.