Өмнөд Солонгосын цагдан сэргийлэх хүчин БНАСАУ-ын хожмын террорын ажиллагаанаас сэрэмжлэх хатуу арга хэмжээ улс даяар авч байна гэж өнөөдөр өмнөд солонгосын ХМХ-үүд албан ёсны эх сурвалжийн мэдээллээс иш татан уламжлав. Цагдаагийн газар метро, гадаадын ЭСЯ зэрэг гол 770 барилга байгууламжид эргүүл хийх хүч нэмэгдүүлэв. Түүнчлэн армийн анги салбарыг гол гол барилга байгууламжийг хамгаалахад хамруулж байна гэж эх сурвалж мэдээллээ. Умард Солонгос дунд зайны тусгалтай «Мусудан» пуужингаа хөөргөхэд бэлэн байна гэсэн мэдээ ирээд байгаа нөхцөлд цагдаагийн газар үйл ажиллагаагаа идэвхжүүлж байна.