ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин маргааш Улаан Үдэд хүрэлцэн очиж,Төрийн зөвлөлийн «ОХУ-ын ойн цогцолбрын үр ашгийг нэмэгдүүлэх» сэдэвт хуралдаан хийлгэнэ. Өнөөдөр Кремлийн хэвлэлийн албаны мэдээлснээр «хуралдаанд оролцогчид ойн ашиглалт,хамгаалал, нөхөн үйлдвэрлэл ба ойн аж үйлдвэрийн хөгжилтэй холбоотой төрийн бодлогын янз бүрийн асуудлыг авч үзэж хэлэлцэх юм» Хуралдааны өмнөхөн ерөнхийлөгч мод бэлтгэх, боловсруулах хэдэн үйлдвэрийн ажилтай танилцана. Түүнчлэн ерөнхийлөгч Буриадад хийх ажлын айлчлалынхаа хүрээнд Орос улсын Буддын шашны томоохон гол сүм хийд-Иволгины дацанд хүрэлцэн очно.