Үндсэн хуульд засвар оруулах ёс журмыг хялбарчлах зорилгоор Японы Үндсэн хуулийн 96-р зүйл ангийг хянаж үзэхийг ерөнхий сайд Синзо Абэ ахин уриалав. Абэгийн ивээж байгаа засвар оруулах ёс журмыг хялбарчлах саналын гол зорилго Үндсэн хуулийн 9-р «энх тайван» зүйл ангийг өөрчлөхэд оршино.

«Дэлхийд Япон улсын бодит статусыг дээшлүүлж, олон улсын дипломат, цэргийн мөргөлдөөнийг зохицуулахад илүү идэвхтэй үүрэг гүйцэтгэх боломж олгохын тулд ийм алхам хийх хэрэгтэй» гэж ерөнхий сайд тайлбарлажээ. Энэ уриаг хэрэгжүүлвэл Япон төдийгүй эргэн тойрны улс орнуудын аюулгүй байдлыг сулруулж мэднэ гэж оросын шинжээч үзэж байна.

Үндсэн хуулийг хянан үзэх тухай Абэгийн уриаг японы олон нийт дэмжиж байна. Японы нийт хүн амын тэн хагас гаруй нь Үндсэн хуульд засвар оруулах ёс журмыг хялбарчлахын төлөө байна. Сенкаку (Дяоюйдао) арлуудад өнгөлзөж байгаа Бээжинтэй харилцаа хурцдаж, Вашингтоноос хятадын ажиллагааны талаар хатуу байр суурь баримлахгүй байгаа явдал эдгээр арлын асуудлаар АНУ Хятадтай муудалцахгүй гэдэгт японы талыг итгүүлэв.

Хятадын цэргийнхэн Сенкаку (Дяоюйдао) арлуудыг хяналтдаа авахын тулд хүч хэрэглэхэд бэлэн байна гэж японы ХМХ-үүд мэдээлжээ. Энэ нь Японыг түгшүүлж байна. Одоо Умард Солонгос цөмийн ба пуужингийн туршилт хийж байгаа нь байдлыг даамжруулав. Ийм нөхцөлд аюулгүй байдлаа хангахын тулд АНУ-тай эвсэлээ бэхжүүлэхээс гадна Үндсэн хуульдаа засвар оруулах хэрэгтэй гэсэн үзэл санаа тархав. Ингээд Сизо Абэгийн уриаг хэрэгжүүлэх боломж улам өргөжиж байна.

Гэвч эдгээр арга хэмжээ Японы улсын аюулгүй байдлыг үнэн хэрэг дээр бэхжүүлэх үү? Москвагийн олон улсын харилцааны дээд сургуулийн Олон улсын судлалын хүрээлэнгийн тэргүүлэх ажилтан Андрей Иванов хэлэхдээ

«9-р зүйл ангийг өөрчилж, хамтын батлан хамгаалах болон НҮБ-ын ивээлийн дор олон улсын ажиллагаанд оролцох эрх японы зэвсэгт хүчинд олгоно гэж бодоё. Япон улс олон улсын маргааныг зохицуулах хэрэгслийн хувьд дайныг улс орны бүрэн эрх, хүч хэрэглэх буюу хүч хэрэглэнэ гэж сүрдүүлэх ажиллагааг олон улсын маргааныг зохицуулах хэрэгслийн хувьд няцаах зүйл ангийг Үндсэн хуулиас хасаагүй гэж бодоё.

Тэгвэл Хятад японы зэвсэгт хүчнийг зузаатгахыг өдөөн хатгах хэрэг хэмэн үзэх юм. Хятад улс болон Номхон далайд дайны жилүүдэд японы эзэн хааны армийн явуулсан ажиллагааг өнөө болтол мартахгүй байгаагаар хэргийн учир хязгаарлагдахгүй. Японы цэргийн боломжийг өргөжүүлж, АНУ-тай цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлэх нь Хятад улсыг тогтоон барих л зорилгтой гэж Бээжин үзэж байна.

Энэ нь сөрөг нөлөө үзүүлж болзошгүй. Хятад улсыг цэргийн сүр хүчээ улам зузаатгахад тухирч мэднэ. Улмаар Хятадтай нутаг дэвсгэрийн асуудлаар маргалдаж байгаа улс орон тухайлбал Вьетнам, Филиппин улсууд батлан хамгаалах хүчин чармайлтаа эрчимжүүлнэ» гэв.

Японы Үндсэн хуулийн 9-р зүйл ангийг хянаж үзэх явдал Зүүн Азид зэвсэглэлээр хөөцөлдөөхийг ташуурдахаас гадна өөр уршигтай болж мэднэ гэж Андрей Иванов үзэж байна. Энэ бүс нутгийн ард түмнүүдийн ухамсарын өөрчлөлт илүү аюултай. Америкийн цөмийн шүхэрт дассан япончууд өөрийн хүчээ мэдрэж,түүгээ Сенкаку арлуудын талаархи хятадын өнгөлзлөгийг няцаах буюу умард солонгосын аюулаас хамгаалахаар хэрэглэхээс буцахгүй байж магадгүй.

Харин бусад ард түмний ухамсар бас өөрчлөгдөх бололтой. Өөрөөр хэлвэл зэвсэг хэрэглэхээс сэрэмжлэх хэрэгсэл багасах юм. Тэгвэл Ази Номхон далайн бүс нутагт дайн хийх ноцтой аюул тулгарч мэднэ.