Хятад улс Өрнөд Европт үзэл суртлын түрэмгийлэлд шилжиж байна гэж Оросын ШУА-ийн Алс Дорнодын хүрээлэнгийн шинжээч Александр Ларин үзэж байна. Хятадын «Далянь Ваньда» корпораци Их Британи магадгүй европын өөр хэдэн улсад кино театрын сүлжээг худалдан авах хүсэлтэй байгааг тэрээр ингэж тайлбарлав. Хятадад захирагдах ийм сүлжээ Күнзийн хүрээлэн, курсуудтай хамт өрнөдийн нийгэмд нөлөөлөх бас нэг хэрэгсэл болж мэднэ гэж шинжээч үзэж байна.

«Далянь Ваньда» британийн Odeon&UCI Cinemas Holdings, Vue Entertainmeht зэрэг корпорацыг сонирхож байна. Нэг нь европын 7 улс, нөгөө нь европын таван улс ба Тайваньд ажиллаж байна. Барагцаалбал 3300 дэлгэц тэдгээрт ногдож байна. «Далянь Ваньда» корпорацын түншүүдийн хүрээ үүнээс илүү өргөн байж магадгүй гэж шинжээчид үзэж байна.

Жишээ нь тус корпораци АНУ-д хоёрт орох Эй-Эм-Си сүлжээг зальгах хэлэлцээрийг өнгөрсөн онд сүүлчийн  мөч хүртэл нуун далдлав. «Лалянь Ваньда» мөн төсөлд 2,6 тэрбум доллар оруулж, АНУ-ын кино урлагийн 346 цогцолбор, 5 мянга гаруй кино дэлгэцийг хяналтдаа авсан юм.

Одоо Хятад улс өрнөдийн кино үйлдвэрлэлд өнгөлзөж байна. Энэ нь зөвхөн арилжааны төсөл төдий биш гэж Александр Ларин хэлээд «Хятад улсаас гадаад улс төр, гадаад эдийн засгийн зорилгодоо хүрэхийн тулд үзэл суртлын зөөлөн арга барилыг ашиглах зорилт тавьсан. Үүнд кино чухал үүрэг гүйцэтгэх нь дамжиггүй.

Янз бүрийн маш олон кино Хятадад үйлдвэрлэж байна. Төвөөс хянан шалгаж байгаа учраас үзэл суртлын чиглэл нь тод томруун байна. БНХАУ-ын дүр төрхийг хариуцлагатай эртний гайхамшигт соёл иргэншилтэй гүрэн улсын хувьд зохиож үзүүлэхэд Бээжин гойд анхаарал тавьж байна. Кино ийм зорилгод үйлчилнэ. Хятад улс эдийн засгийн сүр хүчээ «зөөлөн хүчин» гэгчийг зузаатгахад ашиглаж байна» гэв.

АНУ-д хятад хэл олонд түгсэн шинж чанараараа испани хэлний дараа хоёрт орж байна. Европт хятад хэл соёлыг суртачлан дэлгэрүүлж байгаа Күнзийн хүрээлэнгүүдийн ачаар хятад хэлний рейтинг дээшлэв. Бээжингээс өрнөдийн нийгэмд нэвтрэх «зөөлөн» хэрэгслийн хувьд ардын дипломатын төвүүдийг идэвхтэй дэмжиж байна.

Энэ агуулгаар кино үзэл суртлын нөлөө үзүүлэх нэлээд «хатуу хэлбэр» юм. Жишээ нь хятадын үзэл сурталчид өрнөдийн кино улс оронд нь өргөн дэлгэр үзүүлэхийг зөвшөөрсэн үед өрнөдийн үзэл суртлын түрэмгийллийн аюулыг тэр даруй мэдрэв. Иймээс Бээжин улс орондоо үзүүлэх гадаадын киноны тоог эрс хасаж, телевизээр үзүүлэх өрнөдийн киног  цөөрүүлсэн билээ.