Өнгөрсөн онд Алтайн БНУ-д Сибирийн хамгийн том хиймэл нуурыг байгуулсан. Энд анхны жуулчдыг энэ зун хүлээж авна.Алтайн БНУ нь ОХУ-ын бүрэлдэхүүнд ордог ба Баруун Сибирийн өмнө хэсэгт оршдог. Энэ бол жуулчдын дунд ихэд дэлгэрсэн газар. Алтайд ирсэн хүмүүс загасчилж, морь унаж, ууланд авирах болон бусад төрлийн идэвхтэй амралтаар амралт чөлөөт цагаа тав тухтай өнгөрүүлдэг.

Одоо тус улсад “Алтайн хөндий” нэртэй аялал-жуулчлалын төрлийн эдийн засгийн онцгой бүс баригдаж байна. Үүнд ижил нэртэй жуулчны цогцолбор орох юм. Цогцолборт хиймэл гурван нуур болон гурван хиймэл арал багтаж буй юм.

Хиймэл нуурыг өнгөрсөн жил байгуулжээ. Энэхүү нуур нь Сибирийн хамгийн томд орно. БНУ-д тэмдэглэж байгаагаар ийм нуур тус улсад нэн шаардлагатай ажээ. Эдгээр хязгаар нутагт жуулчны урсгал маш их, ингэхдээ усанд шумбах бүлээн устай гол ус төдийлөн олон биш.

Нуурыг барьж байгуулах ажил хоёр жил үргэлжилсэн. Түүний талбай нь 51 га бөгөөд гүн нь 5 метр, наран шарлагын газрын хамгийн урт нь 800 метр. Нуурын ёроол тусгай шүүлтүүрийн дэлгэцээр тоноглогдсон. Түүнчлэн нууранд цэвэрлэгээ болон усны химийн тэнцвэрийг барих тусгай төхөөрөмжийг суурилуулжээ.

Тус нуурыг усаар дүүргэхэд 50 орчим өдөр шаардагджээ. Нуурыг Уулын Алтайн усны гол судас Катунь гол усаар хангадаг. Нуурыг усаар дүүргэх ажлыг аравдугаар сард төлөвлөсөн нь учиртай. Чухамдаа энэ үед Катунь голын ус илүүтэй цэвэр бөгөөд давтагдашгүй номин цэнхэр өнгөтэй болдог.

Нуурын усны түвшин энэ оны нэгдүгээр сард 5 метр хүрсэн. Гэвч үүнээс хойш усны түвшин буурч байхыг мэргэжилтэнүүд тэмдэглэх болжээ. Гэхдээ Алтайн БНУ-ын эрх баригчид санаа зовох зүйлгүй гэж тайвшруулж байна. Хиймэл нуур нь угтаа хүнд байгууламж байх бөгөөд усны тогтвортой түвшинг байхад хугацаа шаардагдах ажээ. Энэ оны 7-р сард нуурын эргүүд анхныхаа жуулчдыг хүлээж авна.