Саяхны Дэлхийн банкнаас гаргасан илтгэл ирээдүйд итгэх бага ч болов найдвар үлдээсэнгүй.Уг илтгэлд Ойрхи Дорнодын болон Хойд-Африкийн орнууд нь цаг уурын таагүй өөрчлөлтүүдэд туйлын эмзэг байх бөгөөд тухайлбал, ган гачиг болон цэнгэг усны хомсдолтой холбоотой юм.

Судалгааны дүнгээр сүүлийн гучин жилд цаг агаарын аюултай үзэгдэлүүд болон байгалийн элдэв сүйрлүүдийн улмаас бүс нутагт 50 сая хүн нэрвэгдээд байна. Одоо болж байгаа даяаршлын цаг уурын өөрчлөлтүүд нь бүс нутгийн орнууд ойрын жилүүдэд шинэ асуудлуудтай тулгарч болзошгүй юм гэдгийг бодоход хүргэж байна.

Бүс нутгийг тэр чигт нь цаг уурын гамшгаар зарлаад байгаа Катарын эдийн засагчдын дүгнэлтүүд нь улам бүр ирээдүйд итгэх  итгэлийг сарниулж байна. Хамгийн гол шийдвэрлэх асуудал бол эрчимтэй явагдаж байга цөлжилтийн асуудал юм. Газар тариаланд ашиглаж болох талбай багасч байхад, бүс нутгийн хүн ам харин нэмэгдэж байна.

Тулгамдсан асуудал үнэхээр хурц болж байна гэж  сирийн нэртэй эдийн засагч, доктор Фади Айяш “Оросын дуу хоолой” радиод ярьсан юм.

"Катарын эдийн засагчид арабын хөдөө аж ахуйн үйлдвэрлэгчдийг аврах болон цөлжилт явагдаад байгаа газрыг “өөд татах” үүднээс санхүүгийн хөрөнгө оруулалт хийх ойролцоо төсөв гаргаад байна. Нийт хөрөнгийн сан 82 тэрбум долл. байх юм. Бусад эрдэмтдийн манай бүс нутгийн талаар дэвшүүлж байгаа таамгууд сэтгэл түгшээхгүшй байхын аргагуй байна.

Бид дулаарал болон дэлхийн цаг агаарын бусад ер бусын өөрчлөлтүүдэд бусдаас илүү нэрвэгдэж байна. Даяаршлын хамт байгалийн ер бусын үзэгдлүүд олширч байгаа төдийгүй, эдгээр нь хамгийн ядуу хоосон хүмүүсийн ахуй амьдрал болон тав тухтай байдалд хүндээр тусч байна".

Цаг уурын өөрчлөлт нь дэлхийд хамгийн бага усны нөөцтэй бүс нутгийн хөдөө аж ахуйд мэдэгдэхүйц хор уршиг тарьж байна. Эрдэмтэд Арабын ертөнц өөрийн хүнсний аюулгүй байдалтай асуудлыг бие даан шийдэж чадах болов уу гэж асуулт тавьж байна.

Бүх арабын “Аш-Шарк аль-Аусат” сонин үүнтэй холбогдуулан хүнсний аюулгүй байдлыг зөвхөн хөгжилтэй эдийн засгийн л аврана гэжээ. Чухамдаа хөгжингүй эдийн засаг нь цаг уурын өөрчлөлтүүдийн улмаас бий болох сөргөлдөөнүүдийг амжилттай сөрж чадах юм.

Тэгвэл яг одоо нийгмийн донсолгоонуудын энэ цаг үед эдийн засгийн хурдасгасан хөгжил бус, бүс нутгийн хоршооллын тухай яригдах юм. “Хувьсгалчдын талх тариа, эрх чөлөө, нийгмийн шудрага ёсыг тогтоохыг шаардах дуу хоолой нь урьдын адил агаарт замхарлаа. Талх тариа үгүй, эрх чөлөөг хэт их улстөржигчид залгисан.

Нийгмийн шудрага ёс эдгээр хязгаар нутгийг манай эдийн засаг эргэж хөл дээрээ тогттол орхин явсан. Одоо бид авилга хээл хахуульд идэгдсэн, ядуу хоосон, хоцрогдсон амьдралын барьцаанд байна”. Ингэж байдлыг бүс нутгийн сэтгүүлчдийн нэг дүрслэн бичжээ. Түүнтэй маргах ч хэцүү.