Орос улс хамтын хэдэн төслийг хятадын хөрөнгө оруулагчдад санал болгох төлөвлөгөөтэй байна. Түүнээс гадна хятадын капиталыг улс орныхоо нутаг дэвсгэрт эрдэс олборлоход оролцуулах асуудлыг хэлэлцэхэд бэлэн байна. ОХУ-ын тэргүүн дэд ерөнхий сайд Игорь Шувалов оросын тусгай газар, бизнесийн төлөөлөгчид БНХАУ-д айлчлахын өмнө хятадын ХМХ-д ярилцлага егч, энэ тухай мэдэгдлээ. Эдүгээ Орос, Хятадын хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны түвшин хоёр орны чадавхид нийцэгүй байгаа хийгээд түүнийг энерги ба өөр салбарт өргөжүүлэх хэрэгтэй гэж Шувалов үзэж байна. «Инновацийн өргөн цар хүрээтэй төсөлүүд бидэнд шаардагдаж байна. Бид тодорхой төслүүдийг авч үзэж хэлэлцэхээр Хятад улсад хүрэлцэн очно» гэж тэрээр хэллээ.

Оросын төлөөлөгчид 4-р сарын 15-нд хийж эхлэх айлчлалынхаа хүрээнд хятадын хөрөнгө оруулагчдыг оролцуулж болом хэдэн төслийг танилцуулна. Түүнээс гадна төлөөлөгчид БНХАУ-ын шинэ удирдагчидтай танилцана. Энэ удаагийн айлчлал 3-р сард БНХАУ-ын дарга Си Зиньпиний Москвад хийсэн айлчлалын хүрээнд дээд хэмжээнд тохиролцсон зүйлийг хэрэгжүүлэхэд туслах ёстой гэж Шувалов тайлбарлан хэлжээ.