БНАСАУ-аас аюул учруулсан нөхцөлд Пентагон Алеутын арлууд дахь ПДХ системийнхээ радарын хүчин чадлыг багасгахгүй шийдвэр гаргасан гэж АНУ-ын Цэргийн нисэх хүчний сансрын командлалын тэргүүн генерал Уильям Шелтон Колорадод хэвлэлийн бага хурал дээр мэдэгдэв. Түүнчлэн Пентагон Солонгосын хойгийн байдлыг анхааралтай ажиглаж байна гэж тэрээр хэллээ.

2013 онд АНУ-ын Цэргийн нисэх хүчний төсвийг 508 сая доллароор хорогдуулахтай холбогдуулан Алеутын арлууд дахь радарын   хүчин чадлыг дөрөвний нэгэнд хүргэж ажилуулахаар төлөвлөсөн билээ. Тэгснээр 5 сая доллар хэмнэх байсан.

БНАСАУ-ын дунд зайны тусгалтай баллистик пуужинг хэзээ ч хөөргөж мэднэ гэж америкийн засаг захиргаа тагнуулын сүүлийн үеийн мэдээллийг үндэслэн тааварлав. БНАСАУ пуужинг хөөргөх бэлтгэл ажлаа хийж бүрэн дууссан тухай телевизийн суваг уламжлав. Түүнийг Япон улс руу онилон чиглүүлж болзошгүй гэж мэдээлсэн билээ.