Өмнөд Солонгос Солонгосын хойгийн түгшүүртэй байдал даамжирсантай холбогдуулан БНАСАУ-ын байдлыг ажиглах тагнуулын нисэгчгүй нисдэг аппаратыг боловсруулах хөтөлбөрөө сэргээх төлөвлөгөөтэй байна гэж өчигдөр Ёнхап агентлаг өмнөд солонгосын цэргийн бүлгийнхний мэдээллээс иш татан уламжлав. Ирэх сард Сөүл тендер зарлаж мэдээлнэ. Ирэх оны дундуур нисэгчгүй нисдэг аппаратыг туршиж эхлэнэ. 2006 онд Өмнөд Солонгосын нисэгчгүй нисдэг аппаратыг боловсруулах 140 сая долларын өртөг бүхий хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэсэн билээ. Гэвч 2011 онд Сөүл илүү өндөр нисэх нисэгчгүй нисдэг аппартыг гадаадаас худалдан авахаар шийдвэрлэж, мөн хөтөлбөрийг зогсоожээ.