Умард Солонгос дахь НҮБ-ын төлөөлөгчийн газар тус улсын хөдөө аж ахуйн төслүүдийн хэрэгжилтийг түр зогсоогоод байна гэж ИТАР-ТАСС агентлаг НҮБ-ын эх сурвалжийг иш татан уламжлав. Одоогоор ээлжийн амралттай болон гадаад орнуудад томилолттой байгаа эдгээр төлөөлөгчдөд онцгой шийдвэр гартал Умард руу буцаж очихгүй байх даалгавар өгчээ. Түүнчлэн тус улсын нилээд хэдэн хөдөө аж ахуйн салбарт эрчим хүчний төхөөрөмжүүдийг суурилуулахаар ирсэн техникийн шинжээчид, тухайлбал, Хятад болон Киргизийн мэргэжилтэнүүд томлилтоо дуусгалгүй буцжээ. Агентлагийн ярилцагч НҮБ нь Умардын байдлыг анхааралтай ажиглаж байна гэж онцлон тэмдэглэсэн байна.