Япон өөрийн батлан хамгаалах хүчнийг Умардаас пуужингийн дайралт хийх тохиолдолд байлдааны бэлэн байдалд оруулаад байна . Энэ тухай тус улсын БХЯ-ны дэд тэргүүн Ицунори Онодера мэдэгдэв.

Өнгөрсөн мягмар гаригт Японы БХЯ өөрийн нутаг дэвсгэрт Токиод их буу-пуужингийн “Пэтриот” РАС -3 цогцолборуудыг байрлуулад байна. Түүнчлэн, Японы тэнгист олон зорилтот “Иджис” систем, тусгай зенитийн пуужингууд бүхий эскадрилийн мин тээгч хөлөг онгоцнуудыг илгээгээд байна.

Япон улсын ерөнхий сайд Синдзо Абэ хэлэхдээ, “нийт хүн амын аюулгүй байдлыг хамгаалахаар бүхий л арга хэмжээнүүдийг” авч байна гэлээ.

БНАСАУ дунд зайны пуужин хөөргөхөд бэлэн байгаа тухай мэдээллээс үүдэн Өмнөд болон АНУ нь хамтран явуулж байгаа тагнуулын ажиглагааныхаа түвшинг нэмэгдүүлэв.