Умард Солонгос 4 мянга км хүртэл нисэх дунд тусгалын зайны “Мусудан” баллистик хоёр пуужинг түлшээр цэнэглэж дуусаад байна. Энэ тухай өнөөдөр японы мэдэээлийн агентлаг америкийн тагнуулын мэдээнээс иш татан уламжилжээ. Өмнөдийн БХЯ өнөөдөр хийсэн мэдэгдэлдээ, Канвонда мужид “Скад” болон “Нодон” бага зайны хэд хэдэн пуужингуудыг байрлуулсан тухайгаа зарлав. “Мусудан” пуужингууд нь Японы нутагт дэвсгэрт болон номхон далайн Гуам аралд  хүрэх чадвартай . Умардын ХМХ-үүд өмнө нь пуужингийн болзошгүй хөөргөлтийн тухай ямарч мэдээ уламжлаагүй. Үндсэн хэвлэлүүдийн нэг нь өнөөдөр 4-р сарын 15-нд болох их удирдагч Ким Ир Сены төрсөн өдрийн гол баярыг өргөнөөр тэмдэглэхээр төлөвлөж байгаа тухай бичжээ. Пхеньян дахь дипломат төлөөлөгчдийн газрууд болон олон улсын хүмүүнлэгийн байгууллагууд хэвийн горимоор ажиллаж байна.