Өнөө өглөө Ираны Бушер мужид дахин газар хөдлөв. Сейсмологчдын үзэж байгаагаар, газар хөдлөлтийн голомт Бушер хотоос 94 км зайтай өмнө хэсэгт байжээ. Хөдлөлтүүд нь газрын гүний 10 км-т байжээ. Байгалийн үзэгдлийн улмаас хохирол амссан болон эвдэрч нурсан тухай мэдээ ирээгүй байна.

Өмнө үдэш Бушер хотоос 90 км зайтай зүүн-хойд хэсэгт 6,3 баллтай хүчтэй газар хөдлөжээ. Мужийн захирагч Ферейдун Хасавандагийн ярьснаар, 37 хүртэл тооны хүн амиа алдаж, 850 хүн нэрвэгдээд байгаагийн 100 гаруй нь эмнэлэгт хүргэгдээд байна.

РИА Новости агентлагийн уламжилж байгаагаар, газар хөдлөлтийн бүсэд байгаа Бушерын АЦС нь ямар ч хохирол амсаагүй ба хэвийн ажиллаж байна.

НҮБ мэдэгдэлдээ, Иранд газар хөдлөлтийн уршгийг арилгахад тусламж үзүүлэхэд бэлэн байна гэжээ. НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн Ираны ЗГ болон ард түмэнд, юуны өмнө байгалийн сүйрлийн улмаас амь насаа алдсан хүмүүсийн ар гэрт эмгэнэл илэрхийллээ.