Өмнөд Солонгосын ЗГ нь Хятад,Орос улсуудыг Солонгосын хойгийн байдлыг зөөлрүүлэхэд өөрийн нөлөөг ашиглаж Умард Солонгост нөлөөлөхийг уриалав. Энэ тухай өнөөдөр Өмнөд Солонгосын ГХ сайд Юн Бен Се мэдэгдэл хийлээ.Тэрээр Сөүлд болсон парламентын хуралдаан дээр өмнөдийн ЗГ нь бий болсон байдлыг намжаахад чиглэгдсэн хүчин чармайлт Хятад, Орос улсуудтай нэгтгэн нягт холбоотой  ажиллаж байгаа тухайгаа тэмдэглэв.

Дипломатчидын ярьснаар, дэлхийн хамтын нийгэмлэг “умардын өдөөн хатгалт заналхийлэл болон цөмийн ба пуужингийн туршилтуудын “эсрэг “шийдвэртэй нэгдээд байна ”. Юн Бен Се нэмж хэлэхдээ, одоо “АНУ-тай үйл ажиллагаагаа бүрэн хэмжээгээр өндөр түвшинд явуулж байна” . АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри ойрын үед Өмнөд Солонгост айлчлах гэж байна.

Саяхан Өмнөдийн ГХЯ-ны тэргүүн Бруней улсын ГХЯ-ны сайд Мохаммед Болкиахтай утсаар ярилцахдаа АСЕАН-ы орнуудыг Солонгосын хойгийн байдлыг намжаахад идэвхтэй үүрэг гүйцэтгэхийг уриалсан. Бруней улс одоогийн байдлаар АСЕАН-ыг даргалж буй юм.

Гэрэл зураг