Их Британий ерөнхий сайд асан Маргарет Тэтчерын оршуулгын ажиллагаа 4-р сарын 17-ны өдөр болох бөгөөд телевизээр шууд дамжуулна гэж Би-би-си уламжилжээ. Лондонгийн ариун Павелын сүмд болох оршуулгын хүндэтгэлийн аргаа хэмжээгээр зохих цэргийн бүхий л хүндэтгэлүүдийг үзүүлэх юм.

Их Британий ерөнхий сайдын тамгын газрын мэдэгдэлд, оршуулгын ажил нь хатан хаан заавал оролцох төрийн оршуулгаас нэг шат доогуур байх юм. Нөгөөтэйгүүр, хатан хаан II Елизавета эл протоколыг зөрчиж, оршуулгын ажилд хүрэлцэн ирнэ гэж британий ХМХ-д уламжилж байна. Салах ёс хийх ажиллагаа дууссаны дараа Тэтчерийн цогцсыг Мортлейк чандарлах газарт хүргэж, төрөл төрөгсөд ойр дотны хүмүүсийг байлцуулан чадарлана.

Маргарет Тэтчер нь өнгөрсөн даваа гаригт Лондонд 87 насандаа ертөнцийн мөнх бусыг үзэв. Тэрээр Их Британий түүхэнд анхны ерөнхий сайд эмэгтэй. Тэр 1979 -1990 онуудад энэхүү албан тушаалыг хашиж байсан. Хатуу, урьд өмнө төдийлөн дэлгэрээгүй аргаар улс орныг удирдаж эдийн засгийг төвхөнүүлж, Их Британийг дэлхийн хөлөө бүхий гүрнүүдийн эгнээд хүргэсэн. Тэтчер Өрнөдийн орнууд болон ЗСБНХУ-ын хоорондын харилцааг намжаахад нөлөөлсөн. Түүний хүчин чармайлтуудын ачаар Британий хамгийн сүүлийн колон байсан Гонконгийг Хятадын тусгаар тогтнолд буцаах шийдвэрийг Британи гаргасан.