Та гэрийнхээ тавцан дээр гарч, толгойгоо зүүн тийш эргүүлэх гээд үзээрэй. Юу харагдаж байна? Надад бол хөх тэнгэр, Гималай нурууны маш том хана харагддаг. Тэдгээр уулс нь холын холд 100 орчим км зайтай байдаг. Гэхдээ тэрхүү оройг харах гэж би толгойгоо өргөдөг” гэж оросын тойрон аялагч, санхүүчийн мэргэжилтэй Вячеслав Краськогийн Гималайн тухай өгүүлэл эхэлдэг.

Тэрээр дан ганцаараа дэлхийг тойрох аялал хийж, 6 тивийн 52 мянган км замыг туулсан. Вячеслав 14 сарын хугацаанд дэлхийн 36 оронд очсон. Ингэхдээ тэр тав тухтай зочид буудал, тохилог онгоцны буудлуудыг бус, харин ертөнцтэй бие даан танилцахыг илүүд үзэж байв. Түүний аялалын тэмдэглэл “Хаврын жил” нэртэй гарчээ. Вячеслав гэртээ буцаж ирснийхээ дараа байгуулсан аялал-жуулчлалын компаниа мөн ийм нэрээр нэрлэжээ.

Аялагчдын хамгийн дуртай ертөнцийн газруудын нэг бол балбын Гималай нуруу юм. Энд Вячеслав түүнийг дагаж дэлхийн найман мянган метрийн өндөртэй 14 нуурууны 10 нь орших,хамгийн залуу, өндөр ууланд аялах хүсэлтэй хүмүүст лекц уншисан.

«Ер нь бол би уул хадаар аялах маш дуртай.Гэхдээ би тэдгээрт ийм их хайртай гэж ер бодоогүй байсан. Гималайн нуруу бол миний амьдралдаа үзсэн хамгийн сүрлэг, сайхан уул. Ертөнцийн тойрон аялал хийхдээ би нэг ч улсад хоёр долоо хоног үлдэж байгаагүй. Харин Балбын вант улсад би сар хагас саатсан. Тэнд би халуун энэтхэг, пакистаны дараа туйлын сайхан амарсан. Таван сард би аялалаа дуусаад тэндээсээ гэртээ номоо бичихээр ирсэн» гэж гэж Вячеслав Красько ярьж байна.

Өргөн дэлгэцэн дээр Покхары /Сарагкотагийн ойролцоох/ болон Мустанг вант улс уулын оройнуудыг цэлийтэл сайхан харуулжээ.Танхимд аялалд дуртай хүмүүс  хуран цугларчээ. Энд ирсэн бүхэн амжилттай нэгэн удаа тэнгэрийн хаяатай сар хагас ойртохын тулд, ганцаар аялахаар шийдсэн тэрхүү зоригтой менежер рүү бахархсан, ялимгүй атаархсан байдалтай харж зогсоцгооно.

”Би Балбад тэнгэртэй бие мах бодиороо ойртсон гэж Вячеслав Красько ярьж байна.Мустангийн вант улсад аялаж байх үедээ би байшингийн дээвэр дээр унтаж байлаа. Тэр үед би нүдээ аниж чадахгүй байсан, яагаад гэвэл тэнгэрийн одод маш тод, хурц байсан. Надад тэр однууд миний дотор нэвтрэн орж, дотор хөдлөж байгаа мэт мэдрэмж төрж байлаа. Энэ бол маш тод агшин байсан» гэж Вячеслав Красько хэллээ.

Балбын вант улс түүнийг Гималайн хосгүй дүр зургаараа татажээ. Гималайд Вячеслав йогоор хичээллэж, тойрон аялалдаа хоёр дахь оюун санааны амар амарлинг олж авчээ.