Умардын эрх баригчид Пхеньян дахь гадаадын элчингүүдэд тус улсаас гарч явах саналыг дахин уйгагуй тавих боллоо. “Санкэй симбун “ сонины мэдээлснээр, тэд элчингүүдэд 4-р сарын 10-аас хойш Японыг дамжин нисэх пуужин хөөргөх гэж байгаа тухай битүү дохио өгчээ. Пуужингийн хөөргөлт нь зэвсэгт мөргөлдөөнд хүргэж магадгүй учраас умардын түшмэдүүд дипломатуудыг явахыг зөвлөж байгаа бололтой.

Ийм маягийн мэдээллүүд нь Умардын эрх баригчид сүүлийн долоо хоногуудад санаатайгаар Солонгосын хойгт зэвсэгт мөргөлдөөн өдөөж байгаа юм шиг санаа төрүүлж байна. Юутай ч, дэлхийн нийслэл хотуудад умардынхны үйл ажиллагааг чухам утгаар хүлээж авч байна.

Япончууд ПДХ “Пэтриот” системийг байрлуулж, АНУ-ын хамт Японы тэнгист олон зорилтот систем, тусгай зенитийн пуужингууд бүхий эскадрилийн мин тээгч хөлөг онгоцнуудыг татах болсон нь санаангүй зүйл огт биш. Харин өмнөдийн цэргийнхэн ерөнхийлөгчийнхөө даалгаврыг биелүүлэхийн зэрэгцээ умардын ямарч цэгэнд хүчтэй цохилт өгөхөд бэлэн байгаа тухайгаа илтгэцгээж байна.

АНУ, Өмнөд Солонгос болон Японы цэргийн хүчийг тооцон үзэхийн хамт, энэхүү таамгийн зэвсэгт мөргөлдөөн нь эцсийн дүнд хурдан бөгөөд Умардуудын хувьд эмгэнэлтэй төгсөнө гэдэгт эргэлзэхийн ч хэрэггүй. Юуны өмнө энэхүү мөргөлдөөн нь пхеньяны одоогийн дэглэмийг устахад хүргэнэ. Пхеньянд үүнийг олйгохгүй байхын аргагүй юм.

Гэсэн ч байдлыг эрс хурцатгах гээд зүтгээд байдаг. Эндээс Ким Чен Ун чинь амиа егүүтгэгч юм уу ? гэх асуулт гарч ирж байна. Орос улсын Олон улсын харилцааны их сургуулийн дэргэдэх Олон улсын судалгааны хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх зэргийн ажилтан Андрей Иванов үүнд огт эргэлзэхгүй байгаа аж.

«Ким Чен Ун нь залуу насаа Швейцарийн элит сургуульд өнгөрөөсөн гэдгийг мартах хэрэггүй юм. Тэр Европт хэрхэн амьдардаг, Умардын хүн амын диилэнх хэсэг ямар муу амьдралтай гэдгийг сайн мэднэ. Тэр дэглэмийн хувьд давж гарах цорын ганц арга бол яваандаа шинэчлэлийг хийх гэдгийг ойлгож байгаа. Ким Чен Ун нь шинэчлэлд бэлэн үү? Тийм байх л гэж бодож байна.

Өндөр албан тушаалуудад томилогдсоны дараа Пхеньянаас ирсэн мэдээнүүдэд шинэ удирдагч зах зээлийн шинжтэй нилээд хэдэн шинэчлэл хийх төлөвтэй байгаа талаар уламжилж байсан. Ким Чен Ун нь шинэчлэгч Пак Пон Жуг идэвхтэй үйл ажиллагаанд буцаан оруулсан нь санаандгүй зүйл огт биш. Гэхдээ шинэ удирдагчийн энэхү бодлого нь умардын цэргийнхний дунд эсэргүүцэлтэй тулгарсан. Тиймээс Ким Чен Ун нь цэргийн боловсон хүчнүүдийг зэвсэгт хүчний удирдах албан тушаалуудаас өөрчилж, тэдэнтэй тэмцэл хийж эхэлсэн» гэж Андрей Иванов үзэж байна.

Ким Чен Ун нь энэхүү хүнд хэцүү болон аюултай тэмцэлд ялна гэдэг амаргүй юм. Дайсны өмнө хүн амыг болон тус улсын элитүүдийн хүчийг дайчлах нь Пхеньяны хивсний доорх улс төрийн бодлогын байр суурийг бэхжүүлэхэд чиглэгдсэн зайлшгүй хийх нүүдэл байж мэдэх юм. Дайсны эсрэг дайчин мэдэгдлүүд болон гадаад дайсныг бут цохих заналхийллүүд нь юуны түрүүнд тус улсын дотоодын хэрэгцээтэй холбоотой гэж Андрей Иванов үзэж байна.

Ингэхдээ хамгийн гол нь “дайсан” Пхеньянаас ирж байгаа тэрхүү дайчин мэдэгдлүүдийг чухлаар хүлээж авахгуй байх хэрэгтэй юм. Сөүлээс ирж байгаа мэдэээллээс үзвэл, Өмнөдийн хүн ам Ким Чен Ун сүүлийн ажиллгаанд төдийлөн түгшээгүй байна. Тэгээд тэдгээр үйл ажиллагааг Умардын дотооддоо зориулж хийж байгаа хэмээн тэд үзэж байна. Тэгвэл өмнөдийн болоод америкийн, японы цэргийнхэн энэ залуу удирдагчийн тоглоомыг үнэлж мэдэхгүй, дэндүү хүчтэйгээр хүлээж явбал яах вэ? Тэр үед юу болох вэ?