Уралын солир бол дэлхийн агаар мандалын цаана гарсан «оросын хэт авианы пуужингийн загвар юм». Өнөөдөр оросын «Независимая газета» 2-р сарын 15-нд Уралын тэнгэрт харагдсан ер бус үзэгдлийн ийм хувилбарыг тодорхойлон бичжээ.

Эрдэмтэд челябинскийн солир гэгч ер бус гоц үзэгдэл байсныг зөвшөөрсэн ч зарим асуултад хариулахаас татгалзаж байгааг сонин тэмдэглэжээ. Жишээ нь пуужингийн хөдөлгүүрийн ажиллагааны инверсийн ул мөртэй адилхан солирын «цагаан сүүл» гэгчийн тухай асуулт тэдгээрийн дотор байна.

Сонины хувилбарыг авч үзвэл «солир» гэгч стратегийн Ту-160 пуужин тээгчээс хөөргөсэн оросын хэт авианы пуужингийн загвар байж болно. Хэт авианы пуужин сансрын хоосон зайд хурдлаж, хэдэн минутын дараа Цагаан тэнгис орчимд унах байсан. Гэвч тэр гэв гэнэт доошилжээ. Пуужин 92 км өндөрт агаар мандалд нэвтэрч, цаашид нисч, цав цагаан сүүл үлдээжээ.

Туүүнээс гадна пуужингийн хурд секундэд 12 км байгаад 180 метр хүртэл унав. Асар их инерцитэй солир тэгж чадахгүй гэж сонинд бичжээ. «Солир» гэгч нисч өнгөрсний дараагаар Онцгой байдлын яамны 20 мянган ажилтныг дайчлав. Гурван нисдэг тэрэг тэнгэрийн биетийн унасан газрыг олохоор нисэв. Челябинск мужийн Холбооны аюулгүй байдлын албаны газраас таван нисдэг тэргийг явуулав.

Түүнээс гадна Онцгой байдлын яамны шуурхай ажиллах бүлгүүд цана, чаргаар явж түүнийг бас эрэв. Нэг ч хэмхэрхийг олоогүй. Эрэх ажиллагааг зогсоосон гэж маргааш нь 2-р сарын 16-нд албан ёсоор зарлан мэдээлсэн билээ. Энэ нь Холбооны аюулгүй байдлын алба эрсэн юмаа олсон гэсэн үг. Пуужингийн хэмхэрхийг л олсон байх.

Тэгээд мэдээллийн халхавчлах үйл ажиллагаа эхлэж, Чебаркуль нуурын дугуй зургаан метр бүхий цоолгыг ашигласан гэж «Независимая газета» сонин үзэж байна. Солирын хэмхэрхийг нуурын дэргэд олсон. Хожим эргэн тойрны ойд бас олсон юм.Эдгээр хэмхэрхий солирын нислэгийн даялалаас огт өөр чиглэлээр цасанд унсанд хэн ч анхаарал тавьсангүй. Түүнчлэн үйрмэг хэсэг нь уралын олон хайлуулах зууханд бий болдог төмрийн шаартай төстэйг анзаараагүй. Оросын хэт авианы пуужингийн дараачийн туршилт цөөнхөн хүн амтай нутаг хийж, шуугиан дэгдээхгүй гэдэгт «Независимая газета» сонин найдаж байна.