Хятад улс нь их гүрний шинэ тодотголыг олж авч байна. Улс-төрийн судалгаа, таамаглалын төвийн тэргүүн Андрей Виноградов АНУ-ын доллар болон йенийг тойрч, валютын арилжаанд юань-австралийн долларын хосод шууд шилжиж байгааг ийнхүү дүгнэв. Австралийн ерөнхий сайд Жулии Гиллардын БНХАУ-д хийсэн айлчлалын үеэр энэ тухай гэрээнд гарын үсэг зуржээ.

Үндэсний хоёр валютын анхны гүйлгээг 4-р сарын 10-нд хийхээр төлөвлөж байна. Австралид тэдгээрийг “Westpac “болон “Australian and New Zealand Banking Group” банкуудаар дамжуулан хийх юм. Түүнчлэн Хятадын нилээд хэдэн банкууд зөвшөөрөл авчээ. Хятад улс нь Австралийн худалдааны томоохон түнш юм. Өнгөрсөн жил хоёр улсын хоорондын худалдааны эргэлт 133 тэрбум доллар байжээ. Хятад улс нь юань болон австралийн доллар шууд хөрвөж байгаад, юуны өмнө Австралиас импортлож байгаа түүхий эдэд талархах ёстой гэж Андрей Виноградов үзэж байна.

«Хятад болон Австралийн худалдааны нийт бараа эргэлт маш их бөгөөд Орос улсынхаас 1,5 дахин илүү юм. Австрали нь Япон улсыг эдийн засгийн гайхамшгийг бүтээж байх үед тус улсын томоохон байгалийн нөөц нийлүүлэгч байсан. Харин одоо Японы энэхүү  байр Хятад руу шилжээд байна» гэж Андрей Виноградов хэллээ.

Хятад улсад Австралийн экспортын 20 хувь ногдож байна. Эдгээр нь нүүрс, байгалийн шингэрүүлсэн хий болон уран юм. Тэдгээрийг Хятад улс юаниар худалдаж авах боллоо. Ингэхдээ АНУ-ын доллар болон Японы иенд шилжүүлэх шаардлагагуй . Эдгээр валюттай холбоотой эрсдэлүүдийг Хятад үүрэлцэхийг хүсэхгүй байна гэж Андрей Виноградов тэмдэглээд

«Хятад бол шинэ аврага улс. Тэдэнд эдийн засгийн тооцоог хийх нь зүйд нийцэж байгаа төдийгүй, өөрийн валютаар арилжаа хийх нь нэр хүндтэй болоод байна. Энэ байдал нь юаний бодлогыг хангалттай үр ашигтай хянах боломж олгож байна. Жишээ нь АНУ юаний ханш буурсан гэж үзэж байна.

Хятад улс сүүлийн нэг-хоёр жил өөрийгөө америкийн дарамт шахалтаас ангид байлгах үүднээс олон улсын санхүүгийн хөрөнгийн зах дээр болон валютын зах дээр өөрийн үндэсний валютыг шат дараатай нилээд бэхжүүлэхээр чармайж байна. Үүнийг юуны өмнө өөрийн эдийн засгийн болон гадаад худалдааны бие даасан байдлыг нэмэгдүүлэх замаар хийх юм. Үндсэн зүйлүүдийн нэг бол юанийг олон улсын төлбөр тооцоо хийх валют болгож хувиргах» гэлээ.

2012 оны намар юань-рубль хосын валютын шууд арилжаа эхэлсэн. Өнгөрсөн долоо хоногт Хятад, Бразил улсуудын хооронд төлбөр тооцоог үндэсний валютаар хийхээр тохиролцсон. Валютын своп-гүйлгээний тухай гэрээг 30 оронтой байгуулжээ. Одоо юань-еврогийн дараалал дөхөж ирээд байна гэж Андрей Виноградов хандлагыг таамаглаж байна.

«Мэдээж хэрэг шууд хийгдэхгүй л дээ, гэхдээ боломжууд бий юм. ЕХ-д евротой холбоотой шийдвэрлэх асуудлууд их бий.Хэрвээ тодорхой хугацааны дараа зарчмын хувьд юу ч өөрчлөгдөхгүй юм бол, ЕХ нь өөрөөс илүү хүчирхэг түншүүдийнхээ болзолуудыг хүлээж авахаас өөр замгүй юм» гэж Виноградов хэллээ.

Валютаараа “дэлхийн дайны” ялагчаар тодрох тэр л орон дэлхий дахиныг удирдах болно. Энэ бол даяаршлын шинэ эрин үе. Ингэхэд тэрхүү дуудлагыг Хятад хүлээж авч байх шиг байна. Хятад улс нь худалдааны шинэ тэргүүн, гэхдээ одоо юаниар гадаадын түншүүдтэй хийх төлбөр тооцооны дөнгөж 10 хувийг хийж байна.

Гэхдээ 2015 он гэхэд Хятад гадаад худалдааны арилжааныхаа гуравны нэгийг юаниар төлбөр тооцоо хийх болно гэж британи-гонконгийн HSBC банкны шинжээч үзэж байна. Тэгвэл юань-австралийн доллароор шууд төлбөр тооцоо хийх тухай мэдээ нь энэхүү таамагийн жинтэй туслах хүчин болж буй юм.