Одоогоос арван жилийн өмнө өрнөдийн хэвлэл «Багдадыг эзэллээ» гэсэн сүржин гарчигтай материалаар  дүүрэн байв. Америк, британийн цэрэг Ирак улсад цөмрөн орсон хэрэг явдлыг амжилт гаргасан үйл мэтээр харуулсан аж. Эхлээд иракийн цэрэг болон орон нутгийн ардын журамт цэрэг эвслийн цэргийн давшилтыг удаашруулсан билээ. Цөмрөн орсноос хойш гурван долоо хоног өнгөрсний дараа Багдадыг эзлэжээ. Цуст дайн маш удаан үргэлжлэнэ гэж тэр үед хэн ч бодохгүй байсан.

Ирак улсад хориотой зэвсгийг эрэх нэрийдлээр дайн дэгдээж эхлэв. Дайны эсрэг сүрт жагсаалыг  Британи, АНУ-д хийсэн юм. Өрнөдийн холбоотнуудын цэрэг цөмрөн орсныхоо дараагаар иракийн өмнөд бүс нутгийн нэг ч хотыг хяналтдаа авч чадсангүй. Тэр тусмаа Багдад хатуу эсэргүүцэл үзүүлнэ гэж бодож байсан. Гэвч хот гэнэт эсэргүүцэл үзүүлэлгүй бууж өгөв. Лондон Вашингтон хоёр баярлан хөөрөв.

Нийслэлийг булаан эзлэсний дараа цөмрөн орсон цэрэг хүнд байдалд орох нь удалгүй тодров. Зуны улирал шийтууд ба суннитууд америкийн цэрэг болон бие биеэндээ хохирол учруулав. Тэд тэсрэх хэрэгсэл хэрэглэжээ. Үүний хамт Иракад үй олноор хөнөөгч зэвсэг олж илрүүлээгүуй учир энэ дайныг зөвтгөхөд хэцүү болжээ.

Британийн ерөнхий сайд Тони Блэрын шадар хүмүүс Саддам Хусейнд цөмийн хөтөлбөр байна гэсэн тагнуулын илтгэлийг санаатайгаар дэгсдүүлсэн гэж Би-би-сийн сэтгүүлч Эндрю Гиллиган зэмлэв. Өнөөдөр Гиллиган «Оросын дуу хоолой» радиод ярилцлага өгч, Иракад дэгдээх америкийн аян дайнд нэгдэх тухай Блэрын шийдвэрийг тайлбарлан хэлэхдээ

«Өөдгүй амьтныг» амархан ялна гэж тэд бодож, замд нь гарах түвэг бэрхшээлийг дутуу үнэлсэн. Миний бодоход дайн шуугиан дэгдээж,зэвүүцэл төрүүлэхийг Тони Блэр ойлгож байсан.Маш олон хүн дүрвэн зугтаж, амь насаа алдахыг тэрээр тааварлаж байсан бололтой. Харин эцэст нь  юм бүхэн сайнаар төгсөж, ялимгүй хохирол хүлээж, эвслийн цэргийг баяртай хүлээж авна гэж Блэр найдсан юм. Гэвч түүний бүх таавар бүтсэнгүй» гэлээ.

Дашрамд хэлэхэд тэр үед 2003 онд Гиллиган болон түүний даргыг Би-би-си ажлаас нь халсан юм. Гэвч тэдний хүчин чармайлтын ачаар гуйвуулсан механизмыг илчлэн харуулсан билээ. 1990 он гарсаар өрнөдийн орнуудын нийт олныг Иракад цөмрөн орох ажиллагаанд бэлтгэх зорилгоор тус механизмыг хэрэглэв.

Иракийн оршин суугчид болон цөмрөн орсон орнуудын иргэд тэртээх шийдвэрийн золиос болов. Мөн түүнчлэн АНУ,Английн төсөв их хохирол хүлээсэн юм. Саяхан Гарвардын их сургуулийн судалгааны үр дүнгээс харахад цэрэг нь цөмрөн орж, эзлэх ажиллагаа явуулахад 4-6 триллон доллар зарцуулжээ.

«Үндэсний урьтлал» сангийн гүйцэтгэх захирал америкийн Жо Комерфорд «Оросын дуу хоолой» радиод ярилцлага өгч, түүнээс өөр хор уршиг мэдрэгдсээр байх болно гэж тэмдэглэн хэлээд

«Эдүгээ Ирак,Афганистанд тус тус 10 гаруй жил үргэлжилсэн дайн хийсний уршгаар АНУ-д сүүлийн хагас зуун жилээс илүү олон ахмад чөлөөндөө сууж байна. Цэргээ Афганистанаас гаргах асуудлаар одоо манайд намууд маргахгүй байна. Иракаас цэргээ ёс төдий гаргаж дууссан. Гэвч хохиролын хэр хэмжээ тодорхой биш. Бид Иракад цэргийн хүчин чармайлт гэгчэд хөрөнгөө зарцуулсаар байна. Гэвч эл сэдвийг бараг хөндөхгүй байна» гэв.

Хэвлэл Барак Обамаг «дайны ерөнхийлөгч» гэдэг. Түүнийг засгийн эрхэнд гарсан үед зэвсэгт мөргөлдөөн гаарав. Америкийн армид ч түвэг бэрхшээл тулгарав. Амиа  хорлох, сэтгэл санаа уналтын байдалд орох, хөдөлмөрлөх чадвараа алдах хэрэг явдал гаарч, ахмадуудын тоо өсөн нэмэгдэх явдал америкийн армийн нэр хүндийг улс дотроо болон хилийн чанадад унагаж байна. Энэ нь эхлэл төдий зүйл гэж ажиглагчид үзэж байна.