Өнөөдөр Иран улс Йезд төв мужид Саганд ураны хоёр орд газрыг эзэмшиж эхлээд ураны түүхий эдийн үйлдвэрийг нээсэн тухай ираны ISNA мэдээллийн агентлаг уламжлав. Эдгээр орд газрыг 30 жилийн тэртээ нээсэн хийгээд барилгын ажил 18 жил үргэлжилж байна.Иран улсын ерөнхийлөгч Махмуд Ахмадинежад уурхайнуудыг нээх ёслолд байлцав. Ураныг 350 метр гүнд олборлоод боловсруулах цогцолборт тээвэрлэж шилжүүлнэ. Энд үйлдвэрлэсэн баяжмал ураныг баяжуулах үйлдвэрлэлийн үндэс болно. Түүнийг атомын энергид ч цөмийн зэвсгийн үйлдвэрлэлд ч хэрэглэж мэднэ. Ардакан хот дахь үйлдвэрийн газар 60 тоннын хүчин чадалтай. Өнөөдөр Иран улсад үндэсний цөмийн технологийн өдрийг тэмдэглэж байна.