Энэ оны 3-р сард Хятадад хэрэглээний бараа таваарын үнэ өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 2,1 хувиар өсөн нэмэгдэв. «3-р сард 3,2 хувиар нэмэгдсэн нь сүүлийн арван сарын хамгийн өндөр үзүүлэлт болсон тухай өнөөдөр БНХАУ-ын Улсын статистикийн газраас мэдээллээ. Харин 2,5 хувиар өсөн нэмэгдэнэ гэж Bloomberg агентлагаас явуулсан санал асуулгад оролцсон шинжээчид үзсэн билээ.

«2-р сард хүнсний бүтээгдэхүүний үнэ 6 хувиар эрс нэмэгдсэн бол 3-р сард дөнгөж 2,7 хувь болсон учир инфляци суларав. «2-р сард билгийн улирлын шинэ жилийн баярыг тэмдэглэсэнтэй холбон Хятадад үнэ ийнхүү эрс нэмэгдсэн» гэж Financial Times сонинд бичжээ. Инфляцийн ийм хэмжээ хятадын эдийн засаг тогтвортой сэргэж байгааг тусган харуулсан гэж шинжээчид үзэж байна.

Хятадын эдийн засаг хэт хурдан өсөн нэмэгдэх цаг үе улирч өнгөрсөн гэж БНХАУ-ын дарга Си Зиньпин Хайнаны Боаод болсон үйлдвэр худалдааны бүлгийнхний форум дээр анхааруулжээ. Одоо Хятад улс тогтонги өсөлт бүхий эдийн засгийн загварт анхаарлаа төвлөрүүлэх бодолтой байна.