Энэ оны 2-р сарын 15-нд Оросын Уралын тэнгэрт дэлбэрсэн «Челябинскийн солир» гэгч техникийн үүдэлтэй байсан байж магадгүй гэж оросын «Независимая газета» сонины өнөөдрийн дугаарт бичжээ. Өгүүллэгийг зохиогчид энэ нь солир байсан гэж үзэхийн хамт ер бус шинж чанарыг нь онцлосон эрдэмтдийн саналыг иш үндэс болгожээ. «Тэр гялсхийж, цохилтын долгион уүүсгэсэн хийгээд пуужин, тийрэлтэт нисэх онгоцтой адилхан цав цагаан инверсийн ул мөртэй байсан» гэж сонинд бичжээ. Иймээс «оросын хэт авианы пуужин» Челябинск дээр дэлбэрсэн байх гэж «Независимая газета» сонин тааварлав. Ийм пуужингийн загвар дэлхийн агаар мандалын цаана гарч, Цагаан тэнгис орчимд унах байсан гэж сонинд бичжээ. Сонины дурдаагүй шалтгаанаар пуужин гэнэт доошлож, Челябинск дээр дэлбэрсэн. Оросын эрх баригчид болон дэлхийн ХМХ-үүд солирын тухай мэдэгдлүүд нийт олны анхаарлыг  техникийн үүдэлтэй байснаас холдуулах зорилготой байсан гэж сонинд бичжээ.

Хэрэг явдлын ийм хувилбарыг нотлох албан ёсны баримт «Оросын дуу хоолой» радиод үгүй.