Сирийн эрх баригчид химийн зэвсэг хэрэглэсэн хэрэг явдлыг мөрдөн байцаах НҮБ-ын хэсэг шинжээчэд ажиллах боломж олгохоос татгалзсан тухай Франс Пресс агентлаг Сирийн ГХЯ-ны мэдээллээс иш татан уламжлав.

Улс даяар ажиллах боломж олгох тухай НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын шаардлага сирийн талын шаардлагад харшлаж байна гэж яамны мэдэгдэлд заажээ. Үүний хамт Сири улс НҮБ-ын шинжээчдийг Алеппо орчмын Хан аль_Асальд оруулахад бэлэн байна. Үүний өмнө Сири улсаас НҮБ-д хандан 3-р сарын 19-нд Алеппогийн дүүрэгт химийн зэвсэг хэрэглэж 25 хүнийг хөнөөсэн гэмт хэргийг мөрдөн байцаах хүсэлт тавьсан билээ. Сөрөг хүчин ийм ажиллагаа явуулсан гэж эрх баригчид мэдэгджээ.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн Сири улсад химийн зэвсэг хэрэглэсэн тухай бүх мэдэгдлийг үндэслэн мөрдөн байцаах ажиллагаа явуулахын төлөө байна.