БНАСАУ-д суугаа ОХУ-ын ЭСЯ ерийн дэглэмээр ажиллаж байна гэж өнөөдөр дипломат төлөөлөгчдийн газрын төлөөлөгч Денис Самсонов ИТАР-ТАСС агентлагад мэдээллээ. «Эдүгээ нүүх асуудал тавигдаагүй» гэж оросын дипломат ажилтан мэдэгдэв.

Дипломат ажилтнууд Пхеньян болон БНАСАУ-ын бусад бүс нутгийн байдлыг ажиглаж байна гэж Самсонов ИТАР-ТАСС агентлагт мэдээлжээ. Умард Солонгосын байдал тайван хэвээр байна. Түгшүүрийн шинж тэмдэг үгүй. Бусад улсын ЭСЯ өнөөдөр бас хэвийн ажиллаж байна гэж Самсонов агентлагад мэдээлжээ.

Солонгосын хойгийн байдал даамжрасан учир ажилтнуудаа нүүлгэх санал БНАСАУ-ын засгийн газраас тавьсан боловч олон улсын хүмүүнлэгийн байгууллагуудын ажилтнууд ч эндээс яваагүй. Шинжээчид болгоомжлон хөдөө явахаа болив. Гэвч НҮБ-ын олонхи төслийг хөдөө нутагт хэрэгжүүлж байна.