БНАСАУ-ын хариуцлагагүй өдөөн хатгах бодлого бүс нутгийн ба олон улсын аюулгүй байдалд заналхийлж байгааг тэрээр онцлов. Расмуссен Умард Солонгост хандан өдөөн хатгах ажиллагаа явуулахаас татгалзахыг уриалжээ. НАТО Солонгосын хойгийн байдлыг сэтгэл түгшин ажиглаж байна гэж тэрээр хэллээ.

НАТО Азийн байдалд хөндлөнгөөс оролцох гээгүйг Расмуссен онцлов. Үүний хамт Зүүн Азийн байдал байгууллагын зарим гишүүн орон түүний дотор АНУ-ын аюулгүй байдалд нөлөөж мэдэхийг Умард Атлантын эвсэл мэдэж байна гэж тэрээр хэллээ

Өдөөн хатгасан тохиолдолд АНУ болон бүс нутаг дахь америкийн баазуудад пуужингаар цохилт өгнө гэж үүний өмнө БНАСАУ мэдэгдсэн билээ. Расмуссен пүрэв гаригт Сеулд хүрэлцэн очиж, ерөнхийлөгч Пак Кын Хе болон өөр удирдагчидтай хэлэлцээ хийх юм.