Оросын «Газпром» хийн корпораци болон англи-голландын Royal Dutch Shell концерн Орос улсын усан дорхи эх газрын үргэлжлэлд нүүрс ус төрөгчийг хамтран эзэмших тухай санамж бичигт гарын үсэг зурав. Өчигдөр орой ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, Нидерландын ерөнхий сайд Марк Рютте нарын хийсэн хэлэлцээний дүнгээр баримт бичигт гарын үсэг зурах ёслол боллоо. Геологийн хайгуул хамтран хийж, нүүрс ус төрөгчийн орд газрыг эзэмшиж олборлохоор баримт бичигт заажээ. Shell Арктикад хоёр хэсгийг эзэмших «Газпромын» төслүүдийн 33,3 хувийг авч мэднэ гэж хэлэлцээрт гарын үсэг зурсны дараа гаргасан компаниудын хамтрасан мэдэгдэлд өгүүлсэн байна. Эдгээр хэсгийг одоогоор бүрэн тодруулаагүй гэж «Газпромын» тэргүүн Алексей Миллер тэмдэглэв. Талууд Арктикийн усан дорхи эх газрын үргэлжлэлийг ерөнхийд нь эзэмшихээр тохиролцсон» гэж РИА Новости агентлаг мэдээлжээ.