Японы БХЯ БНАСАУ-ын хожмын цохилтоос улс орноо хамгаалахын тулд Токиод «Пэтриот» РАС-3 зенит-пуужингийн хоёр цогцолборыг байрлуусан тухай орон нутгийн ХМХ-үүд яамны мэдэгдлээс иш татан уламжлав.

Өчигдөр Японы БХ-ын сайд Ицунори Онодера телевизэд ярилцлага өгч, зенитийн пуужингийн батарейг Окинав орчмын арлуудад байрлуулах тухай мэдээллээ. Окинав бол «урьдчилан харахын аргагүй тохиолдолд хариу цохилт өгөхөд тохиромжтой байна» гэж тэрээр тайлбарлан мэдээлжээ. 4-р сарын 15-нд БНАСАУ-ын үндсэлэн байгуулагч Ким Ир Сений мэндэлсний ойд зориулан БНАСАУ дунд зайны тусгалтай баллистик пуужингаа хөөргөж болзошгүй гэсэн мэдээ ирээд байна. Япон улсаас үүнтэй холбогдуулан ийм арга хэмжээ авч байна. Өмнөд Солонгосын талаас мэдээлснээр өдөөн хатгах ажиллагаа 4-р сарын 10-нд явуулж мэднэ.

АНУ, Япон, Өмнөд Солонгос гурав хөөргөсөн пуужингийн даялалыг анхааралтай ажиглана. Түүнийг Өмнөд Солонгос, Япон буюу Гуам арал руу онилон чиглүүлсэн нь батлагдвал тэр даруй сөнөөх юм. Манай пуужин эдгээр бүс нутагт байгаа америкийн цэргийн баазуудад хүрэх чадвартай гэж үүний өмнө БНАСАУ анхааруулсан билээ. Харин умард солонгосын пуужин далай руу зүглэн нисч байгаа нь батлагдвал түүний эсрэг арга хэмжээ авахгүй гэж өчигдөр «Нью Йорк таймс» сонин бичжээ.