Өнөөдөр БНАСАУ-ын ажилчид Өмнөд Солонгос, Умард Солонгосын хамтын Кэсон бүст ажилдаа гараагүй гэж өмнөд солонгосын ХМХ уламжлан мэдээллээ. Бүх ажилчнаа бүсээс гаргана. Аж үйлдвэрийн цогцолборын ажлыг түр зогсооно гэж өчигдөр БНАСАУ Солонгосын Төв цахилгаан агентлагийн сувгаар мэдээлсэн билээ. Гадаадын ХМХ-үүдын тоо баримтуудаас харахад умард солонгосын 51 мянган ажилчин Кэсон аж уйлдвэрийн бүст ажиллаж байна.

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Пак Кын Хе солонгосын аж үйлдвэрийн хамтын Кэсон бүсийг хаах тухай БНАСАУ-ын шийдвэрт урам хугарасныг тэмдэглэв. Пхеньяний ийм ажиллагаа итгэхээ болиход хүргэж, БНАСАУ-д хөрөнгө оруулалтыг бүрмөсөн зогсоох уршигтай болж мэднэ гэж тэрээр хэлжээ. «Айлган сүрдүүлэх, өдөөн хатгах ажиллагаагаар ямар ч үр дүнд хүрэхгүйгээ БНАСАУ ойлгох ёстой гэж өөрийн зүгээс Өмнөд Солонгосын ГХЯ-ны тэргүүн Юн Бен Си үзэж байна. Пхеньяний үйл ажиллагаа улс орноо улам ганцаардуулахад л хүргэнэ гэж тэрээр хэллээ.