Москва БНАСАУ-ыг тойрон тогтсон байдлыг бүс нутагт цэрэг нэмэх шалтаг болгохыг эрс эсэргүүцэж байна гэж ОХУ-ын ГХЯ-ны төлөөлөгч Александр Лукашевич РИА Новости агентлагад мэдэгдэв. Асуудлыг зохицуулах улс төр-дипломат хүчин чармайлтаас татагалзаж болохгүй гэж тэрээр онцлов. Үүнээс өөр ямар ч арга зам Зүүн-хойд Азийг хүчтэй донсолгож мэднэ гэж оросын дипломат ажилтан үзэж байна.

Ойрын үед БНАСАУ-ын эрх баригчид АНУ Өмнөд Солонгосын хамтын цэргийн сургуулийн хариуд баллистик пуужингаа хөөргөж мэдэх нь дэлхий хамтын нийгэмлэгийг түгшүүлж байна. Пхеньян цөмийн 4 дэх туршилт хийх гэж байна гэж өчигдөр мэдээлсэн билээ. Гэвч умард солонгосын цөмийн туршилтын талбайд ажил идэвхжсэн тухай өмнөд солонгосын сайдын мэдээллийг ХМХ-үүд буруу тайлбарласан нь хожим илрэв.