Америкийн The Washington Free Bacon интернет -хэвлэл нь АНУ-ын Азийн цэргийн объектууд дээр оросын зэвсэгт хүчний далавчит пуужингууд цэгийн цохилтын дайралтын бэлтгэл сургуулийг хийсэн тухай уламжилжээ. Ту-22М3 бөмбөгдөгч онгоцнууд нь хоёрдугаар сарын 26-27 ны өдрүүдэд Япон тэнгист ПДХ системийн даалгавар биелүүлж явсан, америкийн “Ижис” олон зорилтот систем, алсын тусгалтай зенитын пуужингууд бүхий эскадрилийн мин тээгч хөлөг онгоцнуудын дайралтуудыг дараа нь Японы ПДХ системийн газрын радиолокаторын станц руу дайралт хийж байгаагаар сургуулилт хийсэн гэж үзэж байгаа аж.

Хэвлэл нь үүнээс үүдэн Орос болон АНУ-ын хоорондын улс төрийн харилцаагаа шинэ утга агуулгаар хөгжүүлэх гээд амжилтгүй болсон бодлогын тухай болон ПДХ системийн ирээдүйгүй яриа-хэлэлцээрийн тухай холын санаатай дүгнэлт хийжээ. Хэрэг дээрээ бол эдгээр сургуулилтыг ийм маягийн сэтгэл хөдлөлөөр хүлээж авч байгаа нь туйлын сонин байна гэж Стратеги, технологийн судалгааны төвийн шинжээч Василий кашин ийн ярьж байна.

Орос, АНУ нь харилцан цөмийн тогтоон барих харилцаанд байдаг. Энэ нь хэнд ч гайхшрал төрүүлдэггүй, талууд хоёулаа байлдааны цөмийн хүчийг тогтоон барих асуудлаар байнга сэрэмжлүүлсэн арга хэмжээ авч ирсэн. Америкийн ПДХ систем нь одоогийн орос-америкийн цөмийн харилцан тогтоон барих харилцаануудын гол хэсэг юм. ПДХС нь харьцангуй бага систем байлаа ч гэсэн, цөмийн зэвсгийг хязгаарласны хувьд Орос улсад өөрийн сул талыг ердийн зэвсэглэлд нөхөхөд саад болж мэдэх юм. Түүнчлэн муугаар ярихад, хэрвээ дайн боллоо гэхэд, Америкийн пуужингууд Оросын цөмийн зэвсгийн нилээд хэсгийг устгасны дараа, Орос улсын цөмийн хариу цохилтын үр дүн нилээд буурах гэсэн үг юм.

Ингээд Орос болон АНУ-ын хоорондын цэргийн хямрал нь Орос улсын хилийн орчимд байгаа америкийн ПДХС-рүү цэгийн цохилт өгөхөөс эхлэнэ. Оросын удирдлага нь ийм төрлийн цохилт Европд болзошгүй тухай нэг бус удаа мэдэгдсэн. Ингэхдээ Европын ПДХС ийг устгахдаа эхлээд шуурхай тактикийн “Искандер” пуужингуудыг, дараа алсын зайны нисэх хүчнийг ашиглахаа мэдэгдсэн.

Тэнгисийн ПДХ систем нь Алс Дорнодод чухал үүрэг гүйцэтгэдэг төдийгүй эндхийн бай хүртэлх зай Европоос илүү. Гол үүрэг нь нисэх хүчинд ногдох болно. Тэр ч бүү хэл, орос-америкийн харилцаа сайжирсан ч, ПДХ системийг устгах улигт зорилт нь үргэлжлэх болно. Энэ нь ямарч шинжээчид ойлгомжтой бөгөөд хэний ч сэтгэлийг хөдөлгөхгүй.

Энэ нь хятадын цэргийн энэ чиглэлийн ажиллагаа хэт их сэтгэл хөдлөлд хүрэгэхгүйтэй адил юм. Хятад нь АНУ-ын АНД бүсийн ПДХ системд Орос улсаас илүү түгшиж байна. Хятадын цөмийн зэвсэг орос улсынхаас бага бөгөөд техникийн хувьд төгс боловсроогүй. Ингэхдээ Хятад нь цөмийн бус их хэмжээний баллистик пуужинтай бөгөөд энэ нь БНХАУ-ын цэргийн чадавхийн ихэнх хсэг юм. Одоо Хятад улс өөрийн Цэргийн зэвсэгт хүчиндээ бүхээгтээ радиоцахим төхөөрөмжтэй Н-6К бөмбөгдөгч онгоцнууд болон далавчит DH-10 пуужингуудтай юм.

Магадгүй Америкийн Азийн ПДХ системүүдийн хэсгүүд нь эдгээр онгоцнуудын гол зорилтууд байж мэдэх юм. Оросын бөмбөгдөгч нисэх онгоцнуудын алсын зайны нислэгийн болон тагнуулын нислэгүүдийн туршлага Хятадын зэвсэгт хүчин болон тэнгисийн нисэх хүчинд Номхон далайн баруун хэсэгт идэвхитэй ажиллагаа явуулахад ашиглагдаж болох юм.

Хятадууд Украинаас түлш цэнэглэгч гурван Ил-78 хүнд онгоцыг худалдаж авсан нь тэднийг цаашид зарим Н-6 К онгоцоо агаарт түлшээ цэнэглэх боломж олгох төдийгүй, ингэснээр тэдгээр онгоцнуудын алсын нислэгийн чадвар нэмэгдэнэ. Тэр цагт Номхон далайн эргийн америкийн баазын ойролцоо хятадын онгоцнууд гарч ирж мэднэ.