Солонгосын хойгийн пуужинт цөмийн хямрал нь Бээжин болон Пхеньяны хоорондын харилцааны бат бэхийг шалгаж буй юм. Хятадын шинжээчид тус улсын эрх баригчдаас цаашид бүс нутгийн хурцадмал байдлыг намжаах үүднээс Умардад эдийн засгийн дарамт үзүүлэхийг уриалж байна.

Хятад нь өөрийн компаниудыг Умард Солонгосоос гаргаж магадгүй гэж “Хуаньцю шибао” сонин 4-р сарын 8-ны дугаартаа бичжээ. Хэвлэл нь ХКН-ын ТХ-ны Намын сургуулийн дэргэдэх Олон улсын стартегийн судалгааны хүрээлэнгийн шинжээч Жан Ляньгуйны санааг иш татан нийтлэжээ. Тэрээр БНХАУ-ын фирмүүдийг нүүлгэн шилжүүлэх ёстой, яагаад гэвэл, Пхеньян нь Солонгосын хойгт энх тайвныг бэхжүүлэх Бээжингийн хоёр удаагийн уриалгад нүдэн балай, чихэн дүлий үлдэсэн. Чухам ямар учраас гуравдахь цөмийн туршилтын дараа Умардууд АНУ болон Өмнөдтэй дайн хийх өөрийн хүчинд итгэсэн болон Хятадын ЗГ-ын газрын гарыг юу хүлж гэдгийг шинжээч тайбарлаж байна.

Хятадын ХМХ-үүд БНАСАУ-ад эдийн засгийн дарамт шахалт үзүүлэх ёстой санааг олонтоо нийтлэх боллоо. Ийм төрлийн нийтлэлүүд нь улс төрийн элит хүрээнд мэтгэлцээний шинжтэй нөлөө үзүүлж байна. Гэхдээ Бээжин нь эрс шийдэмгий алхам хийхгүй гэж Оросын ШУА-ийн Алс Дорнодын хүрээлэнгийн шинжээч Александр Воронцов ийн ярьж байна: «Хятад Умардаас бизнесээ гаргана гэж бодохгүй байна. Мэдээж хэрэг, ийм боломж бий. Сүүлийн жилүүдэд Умардад Хятадын эдийн засгийн болон хөрөнгө оруулалтын байршил нэмэгдсэн. Ялангуяа, байгалийн нөөц олборлолтын салбарт. Энэ нь хятадын зүүн-хойд мужийн эдийн засгийн хөгжлийн чухал гол бүрдүүлэгч болж буй юм. Тэдний хувьд АС нь чухал эдийн засгийн түнш. Тиймээс Умардаас хятадын бизнесийг гаргах нь одоохондоо онол төдий юм. Хятад энэ чиглэлд бодит алхам хийнэ гэж бодохгуй л байна».

Бээжин Пхеньяны пуужин-цөмийн илэн далангүй өдөөн хатгалгын хариуд одоохондоо үгээр дайрч байна. Энэ нь Хятад улс Умардад эдийн засгийн дарамт шахалт үзүүлэх арга хэмжээнээс татгалзаж байгаагийн бас нэгэн баримт юм. Эс тэгвээс энэ нь Бээжин өөрийн байрнаас суурийг сайн дуураар татгалзаж, Вашингтоны талд орсонтой адил болно. 4-р сарын 7-нд америкийн тэргүүлэх улс төрчид Хятад улсын БНАСАУ-ыг номхоруулж чадахгүй байна хэмээн ээлжит удаагаа эрс шүүмжилсэн. Тухайлбал, БНН-ын сенатч Жон Маккейн хийсэн мэдэгдэлдээ, Хятад нь Умардын “эдийн засгийг тамирдуулах” боломжтой, гэхдээ “ сүйрлийн байдалд” Умардыг тогтоон барьж чадахгүй байна гэжээ. Түүний ярьснаар, хятадын эрх баригчдын умард-солонгосын тогтоон барих гэсэн бүхий л өмнөх оролдлогууд нь нурсан аж.

Түүнтэй АН-ын сенатч Чаш Шумер санал нэгдэв. Тэрний үзэж байгаагаар, БНАСАУ-ад байнга их нөлөө үзүүлж байсан Хятад улс одоогийн байдалд “дэмий болгоомжилж байна”. Тэрээр хэлэхдээ, Хятад улс хариуцлагыг гартаа авч, умардын дэглэмд дарамт шахалт цаг нь болоод байна.

АНУ-ын сенаторуудын умард солонгосын пуужин-цөмийн тоглолт дээр хятадын хөзрийг хожих гэсэн оролдлого нь ойлгомжтой. Бээжин нь хөрш зэргэлдээ орныхоо хэрэгт хутгалдахыг уриалах тухай яригдаж байна гэдгийг ойлгож байгаа. Тэгээд ч Бээжин бүс нутгийг Солонгосын хойгийг нээлттэй цэргийн мөргөлдөөнөөс аврах нэрийдлээр ч гэсэн, ийм алхам хийх нь юу л бол.