4-р сарын 8-нд ерөнхийлөгч Дмитрий Медведев болон Барак Обама нарын Прага хотод орос-америкийн СДЗ-З гэрээ байгуулсаны 3 жилийн ой болж байна. Энэ нь Обамагийн ерөнхийлөгчөөр ажиллах үеийн Москва болон Вашингтон хооронд хуучин харилцааг шинэ утга агуулгаар хөгжүүлэх анхны хүчтэй үр дүн болсон гэж хэлж болно. 2010 оны Прагийн гэрээний дагуу улс тус бүр цөмийн цэнэглэгч хушууны тоог 1550 нэгж хүртэл болон пуужингуудын тоог 700 хүртэл багасгах юм. Уг гэрээ нь 2011 оны хоёрдугаар сараас хүчин төгөлдөр болсон бөгөөд 10 жилийн хугацаатай юм.

Зөвлөлтийн болон дараа нь орос-америкийн цөмийн зэвсгийг хянах болон багасгах ихэнхи гэрээнүүдийн адил “Шинэ СДЗ” гэрээнүүд нь АНУ-ын нэрлэдгээр мэтгэлцээний дунд байгууллагдаж байсан. Уг баримт бичиг нь Конгресс, ОХУ-ын Төрийн думаар батлагдах гэж нилээд зовлон үзсэн. Одоо хирнэ уг гэрээг таалдаг, таалдаггүй талууд байдаг.

АНУ-ын Төрийн департаментын 3-р сарын сүүлээр гаргасан баримтаар, Вашингтон 792 баллистик пуужин болон хүнд бөмбөгдөгч онгоцтой. Харин Орос улс - 492. АНУ-ад ашиглахад бэлэн болон газар, тэнгис, агаарын зориулалттай нөөцөнд нийт 1028 хөөрөх төхөөрөмжүүд байна. Орос улсад 900. Эдгээр ялгаа нь Орос улс өөрийн хуучирсан системийг эх орны манаанаас халж, зэвсгийн идэвхтэй шинэчлэл хийж байгааг гэрчилж байна.

СДЗ-3 чухал ач холбогдол нь хоёр тал цөмийн зэвсгээ бууруулахыг эрмэлзэж байгаад оршиж буй юм. Орос-америкийн гэрээ бүрийг тусдаа баримт бичиг гэж үзэхийн аргагуй юм. Тэдгээр нь бүгд маш их замыг туулж ирсэн. Энэ тухай АНУ болон Канад судлалын хүрээлэнгийн дэд тэргүүн Павел Золотарев “Оросын дуу хоолойд” мэдэгдсэн юм.

Дараа дараагийн гэрээнүүд нь олон талт цөмийн дэглэмийг хорогдуулахад чиглэгдэх болно. Одоогийн байгаа түвшингээс үүнийг хийх боломжгүй юм. 1000 юм уу, 900 цэнэглэгчийн түвшинд магадгүй, уг ажиллагаанд бусад орнуудыг нэгдэн орох асуудлыг тавьж болно. Мэдээж хэрэг, энэ нь юуны өмнө Хятад улс.

Орос болон АНУ-аас гадна “цөмийн клубт” Франц, Британь, Энэтхэг, Пакистан, Хойд Солонгос болон албан бус Израиль. Америкийн “Энх тайваны төлөө Карнегийн сан“ судалгааны төвийн мэдээлж байгаагаар, Хятад улс 400, Франц - 350, Британь 200 гаруй цэнэглэгчтэй аж. Израилийн 100 нэгж бөгөөд Энэтхэг болон Пакистан нь үүнээс арай бага аж.