БНХАУ-ын дарга Си Зинпин нь Хятадын тэгш бус бодлогын улмаас тэдний үйл ажиллагаанд хор нөлөө учруулж байгаа олон улсын компаниудын ашиг сонирхолыг хамгаалах болно гэж амлав. Энэ тухай британий “Файненшл Таймс” баасан гаригт бичжээ. Хайнань Боаогийн эдийн засгийн чуулган дээр Хятад улсын дарга Си Зинпин хэлсэн үгэндээ, Хятадын ЗГ гадаадын хөрөнгө оруулагчдын хууль ёснй эрхийг хамгаалах болно гэжээ. Түүнчлэн тэдгээр нь төрийн тендерүүдэд болон бие даан шинэтгэлүүдэд тэгш эрхтэй оролцох эрхээр хангагдана гэлээ. “Хятад улс нь хэзээ ч, гадаад ертөнцийн өмнө хаалгаа хаахгуй” гэж Си Зинпин цохон тэмдэглэв. Тэрээр Хятадын болон гадаадын бизнес хүрээнийхэн оролцсон уулзалт дээр тэр хэлэхдээ Хятад улс нь оюуны өмчийг эрхийг хамгаалахтай чиглэлд үйл ажиллагаагаа хурцатгах төлөвтэй гэжээ. “Бид хятадын захыг гадаадын хөрөнгө оруулагчдад зориулан илүүтэй шудрага болон сонирхол татахуйц болгохоор эрмэлзэж байна. Тэрээр гадаадын зах зээл бусад орнуудын хөрөнгө оруулагдчын өмнө өөрийн “хаалгыг улам том нээнэ” гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв. Түүнчлэн Си Зинпин мэдэгдэлдээ, Хятад улс нь үүний өмнө 30 жил эрчимтэй хөгжиж ирсэн хөгжлөө энэ жил мөн адил үргэжлүүлнэ, гэхдээ “хэт хурдтай өсөлтийн өдрүүд нь” ард үлдэсэн гэв. Бээжин эдийн засгийн аажуу бөгөөд тогтвортой хөжглийг төвлөрүүлэх төлөвтэй. Тэрээр тус улсын эдийн засгийн хөгжлийн өөрчлөлтийг Хятадын чухал зорилтуудынг нэг гэж нэрлэв.