Өмнөд Солонгосын нэгдлийн яамны сайд Рю Гиль Же нь БНАСАУ цөмийн шинэ туршилт хийж болзошгүй гэж хэлснээ мэдэгдсэнээ, ярианы дунд эндүүрсэн гэж мэдэгдэв. Энэ тухай өнөөдөр Ассошейтэд пресс агентлаг уламжилжээ. Сайдын хэлсэнээр, тэр Умард-Солонгос цөмийн шинэ туршилт явуулж болзошгүй гэж ярьснаа санахгүй байна гэв. Ингэхдээ Рю Гиль Же нь тайлбар хийсний дараа гарсан хэвлэлийн шуугиан түүнийг үнэхээр сандаргасан гэжээ. Өмнө нь ӨС нэгдлийн сайд УС цөмийн шинэ туршилтанд бэлтгэж байж болзошгүй хэмээн мэдэгдсэн. Тэрээр парламентын гишүүдтэй хийсэн уулзалтан дээр сеул Умард Солонгосын цөмийн шинэ туршилтанд бэлтгэж байгаа баримтуудад сэтгэл түгшиж байна гэсэн. Сайд түүний эл мэдэгдэл чухам юун дээр тулгуурласан гэдгийг тайлбарлаагүй, ингэхдээ тэр тагнуулын нууц мэдээллэлд тулгуурласан гэжээ.