БНХАУ-ын дарга Си Зинпин өөрийн албан ажилд орсоныхоо дараа өнгөрсөн ням гаригт японы улс төрийн өндөр албан тушаалын түшмэдтэй уулзалт хийв. Тэрээр Хайнаньд болж өнгөрсөн Боаогийн олон улсын чуулганд японы ерөнхий сайд асан Ясуо Фукудатай уулзалт хийв. Японы улстөрч нь бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагаа болон хөгжилд нөлөө үзүүлэх энэхүү чуулганыг даргалж буй юм. Уулзалт 20 минут үргэлжилсэн. Ярианд оролцогчид хоёр талын харилцааны асуудлыг сөхөөгүй гэж Эн-Эйч-Кей ерөнхи й сайдыг иш татан уламжлав. Сүүлийн саруудад Бээжин болон Токиогийн хоорондын харилцаа Хятадын зүүн-өмнөдийн арлуудыг тойрсон маргаанаас болж эрс хурцадсан. Хэвлэлийн бага хурал дээр хоёр улсын удирдагчид тэмдэглэхдээ, харилцан итгэлцэлийг бэхжүүлэхийг эрмэлзэх ёстой бөгөөд хоёр талын харилцааны асуудлуудыг дипломат сувгуудаар яриа хэлэлцээр явуулах шаардлагатай гэжээ.