АНУ болон Өмнөд Солонгос БНАСАУ-ын зүгээс ирэх аливаа өдөөн хатгалгаанд мэдрэмжтэй хандах төлөвлөгөөг боловсруулаад байна. Уг төлөвлөгөөнд зааснаар, Өмнөд Солонгос Пхеньяны талаас ирэх аливаа ажиллагаанд адилхан дүйцэх хариуг тэр даруйд нь өгөх ёстой аж. Энэ хариу нь Умардаас Өмнөд рүү хэрэглэсэн зэвсгийн төрөл, хүчин чадлын хувьд адилхан байна гэж хэвлэлд тэмдэглэжээ. Адилхан хариу өгөх нь цаашдын хурцадмал байдлаас болон Солонгосын хойгт томоохон дайн үүсгэхэээс зайлсхийх гэсэн эрмэлзэл гэжээ. АНУ болон Өмнөд Солонгос нь Умардаас дунд зайны пуужин хөөргөх тохиолдолд өөрсдийн авах арга хэмжээний талаар тохиролцожээ. Вашингтон болон Сеул нь пуужингийн таяг тойрог замыг анхааралтай ажиглаж,Өмнөд-Солонгос болон Япон улс руу юм уу, аль эсвэл Гуам руу чиглэж байгаа эхний шинж гарангуут утсгах аж. Өмнө нь Умард-Солонгос өөрсдийн пуужингуудыг америкийн цэргийн баазууд хүртэл хүрнэ гэж анаахруулж байсан. Нөгөөтэйгүүр, хэрвээ умардын пуужингууд тооцоогоор далай руу нисч байгаа харагдавал, тэрч бүү хэл, японы нутаг дээгүүр ниссэн ч, тэдгээрийг оролдохгүй байх аж.