Сингапурт түүхэнд гарч байгаагүй хамгийн айхтар тахал заналхийлж байна гэж сингапурын Straits Times сонин уламжилжээ. Хэвлэлийн мэдээлж байгаагаар, өнгөрсөн долоо хоногт аюулт вирусийн халдвараар 327 хүн өвчлөөд байна. Нөгөөтэйгүүр, таван сая гаруй хүн амтай бөмбөрцөгийн дунд бүсийн улсын тахал өвчний босго нь өдөрт 191 тохиолдол байх аж. Нэгдүгээр сарын эхэн үеэс сингапурт долоо хоногт 300 орчим иргэн өвдөх болсон бөгөөд жилийн дунд үед эл үзүүлэлт нь хоёр дахин нэмэгдэж магадгүй байна. 2005 онд гарсан денге тахалаар 14 мянган сингачууд өвчилсөн бөгөөд тэдгээрийн 25 нь нас баржээ. Денге тахалыг цэвэр усанд үржигч Aedes Aegypti шумуулын онцгой төрөл зөөгч нь юм. Халуурах, булчин болон үе мөч өвдөх, дотуур цус алдах нь эл өвчний шинж тэмдэгүүд аж.