Дуулиант WikiLeakes сайт АНУ-ын төрийн департамент болон тагнуулын 1973-1976 онуудын 1,7 сая баримт бичгүүдийг нийтлэв. Австралийн иргэн Жулиан Ассанжийн үндэслэн байгуулсан WikiLeakes сайтын өгүүлж байгаагаар, баримт бичгүүдийн хэсэг нь нууц бөгөөд “дэлгэрүүлэхгүй” тэмдэгтэй аж. 2010 оны 11-р сард Вашингтоны далд бодлогыг дэлгэсэн АНУ-ын дипломат албаны нууц баримт бичгүүд нь WikiLeakes сайтанд нийтлэгдсний дараа уг сайтыг тойрсон шуугин дэгдсэн. Нууц материалууд гарч ирэх болсон нь дэлхий дахины гайхшрал төрүүлсэн. WikiLeakes-ийн лавлах нь ойрхи-дорнодын дарангуйлагчдыг илчлэх “арабын хувьсгалын” гол шалтгаан болсон гэж үздэг. АНУ-ын нь Ассанжийг төрийн нууц задласан, тагнуулын ажиллагаа хийсэн хэргүүдээр буруутгаж байгаа бөгөөд тэр өнгөрсөн оны 6-р сараас хойш Их британь дахь Эквадорын ЭСЯ-нд орогнож байгаа. Америкт түүнийг цаазаар авах ял хүлээж буй юм.